Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 130 Хэдийгээр Квотын систем нь тэгш биш байдал бий болгож байна гэж үздэг боловч зарим тохиолдолд гарцаагүй хэрэглэхээс аргагүй болдог. Жишээлбэл, Энэтхэгт уламжлал ёсоор парламентын суудлын 2 нь англи гаралтай энэтхэгчүүдэд оногддог бол Бельгид хэлний янз бүрийн бүлэглэлээс сонгогдох сенатын гишүүдийн тодорхой хэсэг нь сонгуулийн өдрийн байдлаар нийслэл Брюссельд амьдардаг байх ёстой. Ингэснээр хэлний бүлэглэлүүдийн тэнцвэр парламентад хадгалагдана гэж үздэг. Хорват улсын парламент дахь үндэстэн, ястан, цөөнхийн төлөөллийг мөн хуульчлан зохицуулдаг. Улсын нийт хүн амын 8 хувиас багагүйг эзэлдэг үндэсний цөөнхид парламентын депутатын 5 суудал оногддог бол бусад цөөнхид тэдний хүн амын тоонд пропорционал тооны суудал оногдоно. Сүүлийн сонгуулиар 4,7 сая хүн амтай Хорватын парламентын 153 депутатын 8 нь үндэсний цөөнхийг, 5 нь бусад цөөнхи ястнуудыг төлөөлөн сонгогдсон байна. 3. Цөөнхийн улс төрийн төлөөллийг хангах бас нэг арга бол парламент дахь үндэстэн ястны төлөөллийн пропорцийг хуульчлан тогтоох арга юм. Жишээлбэл, Киприйн үндсэн хуулиар 50 депутаттай парламентын гишүүдийн 70 хувь нь грекчүүдийн дундаас, 30 хувь нь Туркчүүдийн дундаас тус тусдаа сонгогддог. Пропорцийн системийн нилээд нарийн хувилбарыг сонгосон улс бол Бельги юм. Тус улсын парламентын доод танхимыг шууд пропорционал сонгуулиар сонгодог бол дээд танхим Сенатыг 3 үндсэн аргаар бүрдүүлдэг: 40 сенаторыг сонгогчдыг коллегиуд сонгоно. Үүний 25 нь Нидерланд сонгогчдын коллегиос, 15 нь франц сонгогчдын коллегиос сонгогдоно; 21 сенатор нь нийгэмлэгүүдийн Зөвлөлөөс томилогдоно. Үүний 10 нь фламандчуудын нийгэмлэгийн Зөвлөлөөс, 10 нь францчуудын нийгэмлэгийн Зөвлөлөөс, 1 нь герман хэлтний нийгэмлэгүүдийн Зөвлөлөөс тус тус томилогдоно; Ийнхүү сонгогдсон болон томилогдсон 61 сенатор өөрсдөө нэмж 10 сенаторыг томилно. Улс орнуудын Улс төрийн намуудын тухай хуулиудыг үзэхэд үндэсний цөөнхийн төлөөллийг парламентын сонгуульд заавал нэр дэвшүүлэх тухай заалт олдохгүй байна. Асуудлыг намууд өөрийн дотоод дүрэм, журмаар зохицуулдаг бололтой. Харин нилээд олон оронд тухайн орны аль нэг үндэстний дагнасан намууд байдаг байна. Ийнхүү үндэсний цөөнхи парламентад өөрийн төлөөлөлтэй боллоо гэдэг нь тэдний сонирхол бодитойгоор тооцогдох баталгаа бас хараахан биш юм. Энэ бол цөөнх өөрийн сонирхолыг парламентын индрээс илэрхийлэх маш чухал нэг арга хэрэгсэл боловч олон тохиолдолд асуудлыг шийдэхэд хангалтгүй байдаг. Үндэсний цөөнхийн улс төрийн төлөөлөл бодитойгоор эрх ашгаа хангахад парламентын тодорхой процедур, механизм чухал байдаг.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw