[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 177 5. Нийгмийн аудитын эрх зүйн зохицуулалт, түүнийг хэрэгжүүлсэн зарим орны туршлага Нийгмийн аудитын талаархи асуудлыг зохицуулсан олон улсын бие даасан эрх зүйн акт, баримт бичиг одоо хэр байдаггүй бөгөөд хүний эрх, эрх чөлөөг тунхагласан олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг энэ асуудлын эрх зүйн үндэс гэж үздэг байна. Тухайлбал, НҮБ-ын Дүрэм-1945 он, Хүний эрхийн түгээмэл тунхаглал-1948 он, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт-1966 он, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны тухай Зөвлөгөөний Төгсгөлийн баримт бичиг-1975 он зэрэг баримт бичиг болно. Өндөр хөгжилтэй улс орнуудад нийгмийн аудитын эрх зүйн үндэс нь XX зууны 70-аад оны сүүлч 80-иад оны эхэн үеэс бий болсон бөгөөд ингэхдээ бизнес, аж ахуйн үйл ажиллагаанд нийгмийн аудитыг нэвтрүүлэх, пүүс компаниуд нийгмийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалж байгаа талаараа жил бүр нийгмийн тайлан гаргахыг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдийг гаргажээ. Гадаад орнуудын нийгмийн аудитын үндсэн шинж чанар нь нийгмийн хариуцлагаас үүдэн байгууллагын нийгмийн рейтингийг тогтоох, нийгмийн тайлан гаргах явдал бөгөөд эдгээрийг ерөнхийдөө олон улсын засгийн газрын бус байгууллагуудаас гаргасан олон улсын нийгмийн стандартын дагуу тогтоодог байна. Энэ нь юуны өмнө олон улсын чанарын стандарттай холбоотой ба зах зээлийн орнуудад бизнесийн байгууллага цаг ямагт өрсөлдөөнтэй тулгарч уг өрсөлдөөнд тэсч үлдэн, даван гарах явдлыг тэргүүн зорилтоо болгодог ба өрсөлдөөнд үнэ, чанар, нийлүүлэх хугацаа гэсэн 3 үндэс байдаг билээ. 1950-иад оноос хэрэглэгчид үнэ, нийлүүлэх хугацааг гол болгон анхаардаг байсан бол 1990-ээд оноос чанарын асуудлыг нөгөө хоёроос дутуугүй анхаардаг болсон байна. Ийм учраас чанарын асуудлыг иж бүрнээр нь авч үзэх хандлага бий болж 1970-аад онд Европын хэд хэдэн оронд чанарыг хангах буюу удирдах тухай үндэсний стандартуудыг гарган (Жишээлбэл Их Британид 1979 онд BS 2570 стандарт) хэрэглэж эхэлжээ. Энэ туршлагыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор Олон улсын стандартчиллын байгууллага (ОУСБ) (ISO буюу International Organization for Standardization, заримдаа манайд кириллээр “ИСО” ч гэж ярьж, бичдэг)-ын хүрээнд чанарын удирдлагын асуудал эрхэлсэн 176 гэсэн дугаартай стандартчилын техникийн хороог (ISO/TC 176) байгуулсан байна. Нийгмийн аудитыг төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх үйл явц нь аливаа байгууллагын чанарын удирдлагын тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон ISO 9000 бүлэг стандартыг хэрэглэн төрийн захиргааны байгууллагаас хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийнхээ зүгээс тавьсан шаардлагыг тогтвортой хангаж, түүний сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд хэрхэн ажиллахыг тогтоох үйл явц юм. ISO 9000 бүлэг стандарт гэдэг нь “Ямар хэлбэр, хэмжээтэй, ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг буюу үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хэрэглэж болох чанарын удирдлагын тогтолцоог тодорхойлсон түгээмэл багц стандарт юм. “Бүтээгдэхүүн нь дараахь аль нэг буюу хэд хэдэн төрлийн байж болно. Үүнд: Бүтээгдэхүүн буюу бүрдэл хэсэг үйлдвэрлэх (тоног төхөөрөмж, ширхэгийн бүтээгдэхүүн) Үйлчилгээ үзүүлэх Төр, засгийн чиг үүрэг гүйцэтгэх Программ хангамж гаргах Боловсруулсан материал үйлдвэрлэх зэрэг болно. ISO 9000-ыг бүтээгдэхүүний стандарт мэтээр төсөөлөх тал байдаг, харин ISO 9000 нь аливаа байгууллагын чанарын удирдлагын тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон стандарт юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw