[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 35 захирагчийн удирдлага дор ажиллана. - Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байна. - Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагчийн хувьд өөртөө зөвлөх эрх бүхий мэргэжлийн орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулна. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөө бүхий аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нийслэлийн Засаг даргын ажлын албаны болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан нийслэлийн Засаг дарга батална. Захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байх бөгөөд дарга нь хотын Ерөнхий менежер байна. 10.4.Захирагчийн ажлын алба нь Улаанбаатар хотын дэд бүтцийн хангамж, хотын орон сууц, нийтийн аж ахуй, худалдаа үйлчилгээ, хүн амын хүнсний хангамж, нийтийн тээврийн үйлчилгээ, зам, хот тохижилт, цэцэрлэгжилт, орчны бохирдол, хог хаягдал зэрэг асуудлаар гаргасан Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэлийн удирдлагын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 10.5. Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын Захирагчийн хувьд өөртөө зөвлөх эрх бүхий мэргэжлийн орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулж болно. 10.6. Энэ хуулийн 10.5-д заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална. Удирдлагын үйл ажиллагааны үндсэн зарчим - Нийслэлийн удирдлага нь зохион байгуулалт, үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндсэн зарчмыг баримтална. - Нийслэлийн удирдлагаас чиг үүргээ хэрэгжүүлэхдээ оршин суугчдынхаа хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэнэ. - Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, засаг дарга, үйл ажиллагаандаа иргэдийн санал бодол, нутаг дэвсгэртээ ажиллаж буй төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, сүм хийд, буяны болон сайн санааны байгууллага, олон түмний идэвхи Нийслэлийн удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.2-т заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үндсэн зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: 3.2.1.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдөх; 3.2.2.нийслэлийн оршин суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэх; 3.2.3. нийслэлийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа нь олон нийтийн санал, оролцоонд тулгуурлах, ил тод байх.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw