Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 11 Төслийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Засаг даргын албан тушаалыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэж болно” гэж заасан байна. Нөгөө талаас Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”, 60 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж зааснаас үзэхэд хэрэв дүүргийн Засаг даргын албан тушаалыг аймгийн Засаг даргын албан тушаалтай адилтган үзвэл түүний томилох нь хүртэл адил байх тул энэхүү заалт нь Үндсэн хууль зөрчсөн заалт гэж үзэж байна. 2.2. Нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн III бүлэг дотроо 3 зүйл 20 заалтай. Хуулийн төслийн энэ бүлэг заалт [одоо үйлчилж байгаа] хуучин хуульд байгаагүй. Шинэчилсэн найруулгын төсөл бүхэлдээ 32 зүйлтэй [гэвэл] түүний нийт агуулгын 10 хувь нь “нийслэлийн оршин суугчийн эрх үүргийг тодорхойлолоход” чиглэгджээ. Нийслэлийн оршин суугчийг тодорхойлсон тусгай [энэ бүлэг] зүйл-заалт бүхэлдээ цоо шинэ учраас ярих хэлэх юм ихтэй ... хэлэлцүүлгийн үед маргаантай байх магадлал ихтэй байгаа юм. Нийслэлийн оршин суугчийн, ялангуяа, үүрэгтэй нь холбогдож гарч ирж байгаа том асуудал бол “нийслэлийн оршин суугчийн татвар” юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн “эдийн засгийн агуулгатай” бүлэг дээр оршин суугчийн татварын асуудал туссан, түүн дээр ч бид холбогдох анализыг үүнтэй зэрэгцээ байдлаар хийсэн болно. Харин энд бид, “оршин суугчийн татвар”–ыг иргэний эрх, үндсэн хуулийн агуулгын үүднээс “өөр өнцөгөөс” харахыг эрмэлзэв. А. “... Оршин суугчийн эрх үүрэг”-ийг Үндсэн хуультай холбож үзэхүйд Энд бид, нийслэлийн оршин суугчийн [төсөлд туссан] эрх үүргийг “Үндсэн хууль”-ийн “байр суурь”- наас харж зарим зүйлийг нэмж өгүүлэх болно. Үүнд: 1. Үндсэн хуулийн 1.1-т “төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг “... ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх ...” явдал мөн гэж заасан. Тийн атал, иргэн [хүн] нийслэлд оршин суудгаасаа болж, жишээ нь, [бусдын төлдөггүй] олон төрлийн татвар төлөх болж байгаа нь шударга ёсны болоод тэгш байдлын талаасаа ихээхэн эргэлзээтэй санагдав. Хожим нийслэлийн оршин суугч дотроос татвараа төлж чадахгүй хүмүүс олноор гараад ирнэ. Тэгэхээр тэднийг яах вэ ... гэдэгт эхлээд хариулт өгч байж нийслэлийн оршин суугчийн татварын асуудлыг шийдэх ёстой мэт. Татвар төлж чадахгүй байгаа оршин суугч торгууль төлж чадах болов уу. Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаардаг. Энд байгаа “тодорхой эрх” бол Монгол Улсын иргэний чухам хаана оршин суухад хамаарахгүй. Учир нь, Монгол Улсын иргэний “... түр буюу байнга орших суух газраа сонгох эрх”-тэй, энэ эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан нийтлэг эрх юм. Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw