[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 100 Монгол улсын нутаг дэвсгэр аймаг нийслэлд хуваагдах замаар Засаг захиргааны бие даасан нэгжүүдэд бүрэн харъяалагддаг. Засаг захиргааны нэгж болгон хилийн цэстэй. Тэгэхээр ... нийслэлийн эзэмших газар түүний хилийн гадна байх учиргүй. Тийм хэрэгцээ шаардлага байлаа гэхэд түүнийг холбогдох засаг захиргааны нэгжүүд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ хэлцлийн зарчмаар “эдийн засгийн хууль”-ийн дагуу шийддэг баймаар юм. Төсөлд байгаа шиг ”хуулиар далайлгах” арга байж болохгүй. 7.1. Улсын Их Хурал нийслэлийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 7.1.1. нийслэлийн хөгжлийн асуудлаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох; 7.1.2. хот байгуулалтын тухай хуулийн 5.1.5-д заасны дагуу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах; 7.1.3. нийслэлийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль дотроо “УИХ” гэсэн зүйл заалттай байх нь тун зохимжгүй юм. Хуулийн төслийн 7.4 дэх заалт бүхэлдээ хууль тогтоох дээд байгууллагын хийх ажил (бүрэн эрх)-ын тодорхой хүрээг зааж байна. УИХ-ын бүрэн эрх үндсэн хуулиар тодорхойлогддог. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд, “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж заасан. Тэнд, 11) Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх; 12) нутгийн өөрөө удирдах болон захиргааны бйгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох; ...тухай заасан байна. (7.1.1.) Нийслэлийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого [зарим талаар] “үндсэндээ тодорхойлогдчихсон” гэж хэлж болно. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бол Монгол Улсын төрийн бодлогын баримт бичиг юм. Өөр баримт бичгүүд ч бий. 8.1. Засгийн газар нийслэлийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.1.3. нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх; Засаг захиргааны нэгжид төрийн ба нутгийн [хосмол] удирдлага харилцан уялдаатайгаар хэрэгждэг. Хуулийн төсөлд байгаа “нутгийн захиргааны байгууллага” гэдэгт энэхүү хосмол удирдлагыг хамтруулж ойлгох уу, зөвхөн, “нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ыг ойлгох уу!? Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн, тухайн заалт бүхэлдээ, орон нутгийн өөрийн удирдлагыг үгүйсгэх чиглэлтэй болсон байна. Дээрээс нь удирдаад чиглүүлээд байдаг юм бол тэнд ажил асуудлаа яаж бие дааж шийдэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. 9.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийслэлийн талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.4. нийслэл, түүний оршин суугчийн нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн, өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw