Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 26 Нийслэлд аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулах нь хэр тохиромжтой эсэхийг тооцоо судалгаагаар судалсны үндсэн дээр оруулсан эсэхийг анхааран авч үзэх, харин нийслэлийн тодорхой бүс нутагт эдийн засгийн /Чөлөөт бүсийн тухай хуулийн 3.3-3.6/ чиглэлийн дагуу чөлөөт бүс байгуулах нь илүү зохимжтой юм. 2.4.Нийслэлийн удирдлагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах асуудал Нийслэлийн удирдлагаас иргэн, аж ахуйн нэгжтэй харилцах асуудал нь маш өргөн агуулгатай бөгөөд бүх шатны нутгийн удирдлагын хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээний хүрээнд зохицуулагддаг харилцаа юм. Монгол Улсын Үндсэн Хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг захиргааны нэгжийн түвшингээс үл хамааран аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарын нийтлэг бүрэн эрхийн тухай зохицуулсан байдаг. Нийтлэг бүрэн эрхэд тухайн нэгжийн хөгжлийн төлөвлөлтийг удирдан зохион байгуулах, төсөв санхүү, татварын бодлогыг хэрэгжүүлэх хүн амд ерөнхий боловсрол олгох, эрүүл мэндийг сахин хамгаалах, соёл урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлэх, байгаль хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, хууль ёс, дэг журмыг сахиулах, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах зэрэг бараг бүх салбар чиглэлээр тодорхой үүрэг хүлээж, эрх эдэлж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд Аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн захиргааны төв байгууллагатай харилцахдаа төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, харьяалах нутаг дэвсгэрийн салбарын болон салбар хоорондын бодлогыг хэрэгжүүлэхдээ харьяалах нутаг дэвсгэртээ төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан шийдвэр гаргаж биелэлтийг зохион байгуулах; нэгдсэн бодлогын талаар Ерөнхий сайдтай шууд харилцах; Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад саналаа уламжлах, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулсан байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидтэй харилцахдаа Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах; хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, түүний үр дүнг жил тутам Хуралд тайлагнах; сум, дүүргийн Хурал, Засаг даргын хооронд үүссэн маргааныг аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргатай зөвшилцөн, аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргын хооронд үүссэн маргааныг нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус шийдвэрлэнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын хамтын ажиллагаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг цогцолбороор хөгжүүлэх, хөрөнгө хүч төвлөрүүлэх томоохон асуудлыг Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга нар хамтран хэлэлцэж шийдвэрлэх буюу саналаа холбогдох дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны явцад сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын хооронд үүссэн маргааныг харъяалах дээд шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайд тус тус шийдвэрлэнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль нь нутгийн удирдлагуудын төрийн захиргааны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй харилцах,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw