[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 163 3. Уг үйлдлийг шүүхээс тогтоосон хүчин төгөлдөр тогтоол байх, 4. Шүүхийн уг тогтоол нь ялын дээд хэмжээг оногдуулсан байх гэх зэрэг шалгууртай байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ялын хэмжээгээр нь ангилсан бөгөөд мөн зүйлийн 5 дахь заалтад онц хүнд гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэрэг гэж тодорхойлсон байна. Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлд ялыг торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах гэсэн 7 төрөлд хуваасан байдаг. Торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах ялыг үндсэн ялын чанартай хэрэглэхийг Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг. Эрүүгийн хуулийн 53 дугаар зүйлд ялын дээд хэмжээ болох цаазаар авах ялын талаар зохицуулсан байна. “Зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулж болох бөгөөд уг ялыг буудаж гүйцэтгэнэ” гэж Эрүүгийн хуульд тусгайлан зохицуулсан байна. /Эрүүгийн хуулийн 53.1, 53.2/ Эрүүгийн хуульд хэдийгээр цаазаар авах ял оногдуулахаар заасан боловч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж уучлал хүсэх, Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучлах зэрэг уг ялаас хэтрүүлэн өөр ялаар солих боломжийг өгч хүний амьд явах эрхийг хангахад чиглэсэн зохицуулалтыг хуульд заасан байна. /Эрүүгийн хуулийн 53.3/ Түүнчлэн цаазаар авах ялыг зөвхөн насан хүрсэн 60-аас доош насны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй хүнд оногдуулж болох бөгөөд уг хэргийг насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд үйлдсэн тохиолдолд цаазаар авах ял оногдуулж болохгүйг Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан байна. Онц хүнд гэмт хэрэгт бэлтгэсэн буюу завдсан этгээдэд арван таван жилээс дээш хугацаагаар хорих буюу цаазаар авах ял оногдуулахгүйг Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна. Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар цаазаар авах ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв шүүх тухайн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл цаазаар авах ял оногдуулж болохгүй гэж заасан байна /Эрүүгийн хуулийн 72.4/ Цаазаар авах ял шийтгүүлж уучлагдсан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээдэд ял эдлэх хугацаанаас нь өмнө тэнсэн суллах журмыг хэрэглэхгүй болохыг Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна. Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлд Шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн тохиолдолд цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг арван таван жил өнгөртөл биелүүлээгүй бол хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй бөгөөд уг ялын оронд хорих ял оногдуулахаар заасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw