Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 175 3. Цогц уяалдаатай байдал-Нийгмийн аудит нь байгууллагын нийгэм, байгаль орчин, соёл, олон нийт гүйцэтгэлийн бүхий л асуудлыг авч үзэхийг зорьдог. Иймээс ч үнэт зүйлс, зорилго, зорилт, эдгээрт хүрэхийн тулд юуг хийж байгаа талаар тодорхой нээлттэй байхыг шаарддаг. Байгаль орчны хувьд нийгмийн хариуцлага хүлээхгүйгээр ямар ч байгууллага оршин байх боломжгүй учир энэ асуудал ихээхэн чухал юм. 4. Байнгын, цаг хугацаатай байх-Нийгмийн аудит нь тохиолдлын эсвэл нэг удаагийн үйлдэл биш юм. Нийгмийн аудитыг жил эсвэл хоёр жил тутам гэх мэтээр тодорхой хугацаанд тогтмол хийх замаар байгууллагад төлөвшүүлэх нь нийгмийн хариуцлагыг бий болгоно. Нийгмийн аудитын тогтолцоог бий болгосноор сонирхогч талуудын байгууллагад нөлөөлөх чадвар хөгждөг байна. 5. Харьцуулах боломж-Нийгмийн аудит нь тухайн байгууллага гүйцэтгэлээ тодорхой хугацаанд бусадтай харьцуулах замаар шилдэг туршлагыг тодорхойлох хэрэгсэл болно. Сонирхогч талын хувьд тухайн байгууллагын үйл ажиллагааг бусадтай харьцуулах боломж олгодог. 6. Үндэслэлтэй, үнэн бодитой байх-Сонирхогч талын итгэлцэл, үнэмшлийг бий болгоход нийгмийн аудитад ашиглаж байгаа мэдээллийн чанар, найдвартай байдал ихээхэн чухал. Нийгмийн аудитыг оролцогч талуудын янз бүрийн нөлөөллөөс хамгаалахын тулд төвийг сахих тухайлбал, бие даасан аудитор болон ашиг сонирхлын зөрчилгүй бүлгүүдээр мэдээллийг шалгуулна. 7. Нийцтэй байх-Хамгийн үр дүнтэй арга зүй гэдэг нь байгууллагын нөхцөл байдалд тохирсон байх явдал юм. Нийгмийн аудитын зарим арга зүй ерөнхий байх эсвэл тодорхой байгууллага, сонирхогчдод зориулагдсан байх нь нийтлэг байдаг. Олон тохиолдолд дээрхи арга зүйг хосолсон байдлаар ашигладаг. 8. Ач холбогдолтой байх-Нийгмийн аудитын үйл явц ач холбогдолтой байх гэдэг нь бодлого, үндсэн үйл ажиллагаа, системийн уялдаа холбоог хангах асуудал юм. 9. Ил, нээлттэй байх, мэдээллийг түгээдэг байх-Ил нээлттэй байж, мэдээллийг түгээх, таниулан ойлгуулах зорилгоор олон нийт, сонирхогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг явуулна. Нийгмийн аудитын үр дүнг байгууллагын болон олон нийтийн бүх оролцогч нарт хүргэх эргэх холбоог бий болгох нь чухал. Байгууллагын гүйцэтгэл нь олон нийт, сонирхогч талуудын сонирхолтой давхцаж байх, мөн ил тод байдал, хариуцлага хүлээх чадварын зарчмуудад нийцүүлэх нь чухал юм. 3. Төрийн захиргаан дахь нийгмийн аудитын үйл явц Ардчилсан улс бүр нийгэм болон иргэн бүрийн эрх ашиг, сонирхлыг хангах, улс орныхоо нийгэм-эдийн засгийн хөгжлийн таатай нөхцлийг бий болгоход чиглэсэн төрийн албаны тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэхийг зорьдог. Ийм зорилт нь төрийн байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг үнэлэх арга зүй, шалгуурыг боловсруулан, гүйцэтгэхгүйгээр биелэгдэхэд төвөгтэй болохыг гадаад орнуудын туршлага харуулжээ. Ингэхдээ үнэлгээний энэ арга зүй, шалгуур нь төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, төрийн албан хаагчдын гүйцэтгэж буй чиг үүргийн шинж чанар, онцлогыг тооцож, харгалзан үзсэн байх шаардлагатай байдаг байна. Төрийн албанд нийгмийн аудит хийхийн мөн чанар нь төрийн албыг нийгмийн үйлчилгээний байгууллага болохынх нь хувьд түүний чиг үүрэг, бүтцийг иж бүрэн шинжилж, тэдгээр нь төрийн албаны зорилго, чиг үүрэгт хэр зэрэг нийцэж байгааг тогтоон үнэлгээ хийнэ гэсэн үг юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw