[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 181 ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХУВИЙН ХЭВШЛЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ АСУУДАЛ, БУСАД ОРНУУДЫН ТУРШЛАГА, ХАНДЛАГА (Харьцуулсан судалгаа) Ц. Норовдондог (Ph.D), А.Пагма (MA, Б.Ариунжаргал (MA), О.Нарантуяа, Т.Мягмаржав АГУУЛГА Удирдтгал Судалгааны дүгнэлт I. Улсын салбарын шинэчлэлийн зорилго, мөн чанар, хандлага Ii. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хэлбэрүүд Iii. Төрийн үйлчилгээг гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлсэн зарим орны туршлага 3.1. Австрали улс 3.2. Их Британи 3.3. Канад улс 3.4. АНУ 3.5. ОХУ Ашигласан материал УДИРТГАЛ УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингийн захиалгаар “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх асуудал, бусад орнуудын туршлага, хандлага” сэдэвт судалгааны ажлыг УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаачдын баг гүйцэтгэв. Судалгааны зорилго: Энэхүү судалгаа нь төрийн байгууллагуудын гүйцэтгэж байгаа зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэлбэрийг тодорхойлох, зарим улс оронд энэ чиглэлээр төрийн салбарт шинэчлэл хийсэн туршлагыг харьцуулан судалж, дүгнэлт гаргахад чиглэгдсэн болно. Судалгааны зорилтууд: Төрийн салбарын шинэчлэлийн зорилго, мөн чанар, хандлагыг судлах Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хэлбэрүүд, олон улсын хэмжээнд төлөвшин бий болсон арга зүйг тодруулах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw