Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 12 1. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ... зориулж, өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газраа чөлөөлсөний төлөө зохих журмын дагуу нөхөн төлбөр авах тухай заасан нийслэлийн оршин суугчийн эрх бол, иргэний эрхийнхээ дагуу Үндсэн хуулиар зохицуулагдчихсан асуудал юм. Үндсэн хуулийн 6.4-т “... улсын тусгай хэрэгцээг үндэслэн ... иргэний өмчлөлд байгаа газрыг нөхөх олговортойгоор солих ба эргүүлэн авч болно”, 16.3-т “хувийн өмчийг хууль бусаар хураахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг авбал нөхөх олговор, үнийг төлнө; гэжээ. Хотын ерөнхий төлөвлөгөө бол “нийгмийн хэрэгцээ мөн”. Харин иргэний эзэмшил ба ашиглалтад байгаа газрыг нөхөн төлбөртэйгээр улсын хэрэгцээнд авах нь ... хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаа талд ашиггүй ч байж болох юм. Заалт, зарим хэсгээрээ ... үндсэн хуулийг зөрчсөн шинжтэй байж мэдэхээр байна. 2. Амьдарч буй орчноо тохижуулах, мод бут тарьж ургуулаад урамшуулал, хөнгөлөлт, эрх эдлэх эрх бол нийслэлийн оршин суугчийн их сонирхолтой эрх юм. Тарьсан тохижуулсан тохиолдол болгонд “үнэ хөлсийг нь өгч чадах уу” ...гэдэг ч эргэлзээтэй. Үнэ хөлсийг нь өгч чадахгүй учраас уг арга ажиллагааны хүртээмжийг зориуд хумиж, өөрөөр хэлбэл, түүнийг “үзүүлэх сургууль, уралдаан” маягийн хэлбэрт оруулан...мэдээлэлд ойр байдаг, мэргэжил дадалтай, хөрөнгө чинээтэй, цөөн хүмүүсийн эрхэлдэг ажил болгочих эрсдэл үүсэхээр байна. Хот тохижуулах чиглэлийн үйл ажиллагаа өрнүүлэхдээ [хэн нэгэн] хөнгөлөлт эдлээд, урамшуулал шагнал аваад ... дээр нь нэмж [тусгай] эрх эдлэдэг тийм оршин суугч олон байх бололцоогүй. Нийтэд хүртээмжгүй, явцуу эрх ашгийг яаран хуульчлах хэрэггүй юм. 3. Байгаль орчныг бохирдуулж буй үйлдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд цаг хугацаанд нь мэдээлж, таслан зогсоох боломж олгох; Нийслэлийн оршин суугчид ийм [нэмэлт] эрх хэрэггүй. Тэрний оронд байгаль орчны байцаагчийн орон тоог нэмсэн нь дээр. Нэг зөрчлийг түмэн хүн ирж мэдээлнэ ... тэгээд хэн нь эхэлж ирсэн нь ч ойлгомжгүй болж хувирна. Тэгээд ч, асуудал нь өөрөө “хүний мөн чанарын эсрэг” шинжтэй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 17.2-т, “... байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэсэн тул иргэний эрх үүргийн дотор нэгэнт багтдаг тийм зүйлийг ... зөвхөн оршин суугчийн үүрэг мэтээр зааж өгөх нь оновччтой бус санагдана. 4. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т “Монгол Улсын иргэн ... орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй ... энэ бол түүний үндсэн эрхийн нэг мөн” гэсэн заалт бий. Засаг төр өөрийнхөө хийх ёстой иргэний өмнө хүлээсэн үүргээ [хэнтэй ч хуваалцалгүй] өөрөө хариуцах нь илүү зөв болов уу. Б. Нийслэлийн оршин суугчийн эрх үүрэгтэй холбогдох бодомжууд Нийслэлийн оршин суугч гэж хэнийг хэлэх вэ? Нийслэлийн иргэн гэвэл [тэр] ойлгомжтой. Засаг захиргааны тухайн нэгжийн харъяат, нийслэлд хаягийн бүртгэлтэй Монгол Улсын иргэн ... гэж [шууд] бууж байна. Харин “... оршин суугч” гэхээр нэг тийм барьцгүй ... Монгол Улсын хэд хэдэн хуульд харилцан адилгүй, өөр өөрөөр тодорхойлогдсон нэр томъёо болж хувирчихаад байгаа юм. Нийслэлийн оршин суугчийн эрх үүргийг гэнэт яагаад “сөхөөд” гаргаад ирэв гэхээр ... “гол нэг үндэслэл” нь “оршин суугчийн татвар цуглуулж авах хүрээгээ өргөтгөн тодорхойлж авах” гэсэн зорилттой холбоотой. Өөр зорилтууд ч байгааг үүгээр үгүйсгэхгүй. 1. Нийслэлийн иргэн гээд явахаар татвар төлөгчийн хүрээ хумигдана, татварын орлого багасна, харин “... оршин суугч”-аар нь тооцож бодвол хавьгүй ашигтай тусна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw