[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 151 1. Япон улсын прокурорын байгууллага, түүний тогтолцоо Япон Улсын Үндсэн хуулиийн 77 дугаар зүйлд “прокурорууд Дээд шүүхийн эрх мэдэлд хамаарна” гэж заасан байдаг. Японы прокурорын байгууллага нь шүүхийн тогтолцоотойгоо зохицсон бүтэцтэй байдаг байна. Японы Шүүхийн тогтолцоо нь Дээд шүүх, давж заалдах шатны шүүх, дүүргийн шүүх, гэр бүлийн шүүх, онцгой шүүх гэсэн бүтэцтэй байдаг бол Прокурорын байгууллага нь дээд шүүхийн дэргэдэх ерөнхий прокурорын газар, дээд шатны, нутаг дэвсгэрийн болон бусад шүүхүүдийн дэргэдэх прокурорын албад гэж тогтолцоотой байна. Нөгөө талаас Японы прокурорын байгууллагыг Ерөнхий прокурор тэргүүлдэг нь нэгдмэл, төвлөрсөн шинжтэй бөгөөд захиргааны хувьд Хууль зүйн яамны харьяанд байдаг, харин эрх мэдэл нь тусдаа прокурорын байгууллагын нэгдмэл тогтолцооны зарчимд тулгуурласан гэж үздэг байна. Японы прокурорын байгууллага нь эрүүгийн хамгийн чухал ноцтой хэргийг мөрддөг, эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг шүүхэд шилжүүлдэг, хэргийн талаар шүүхэд шилжүүлэхгүйгээр шийдвэр гаргадаг, шүүх хуралдаан дээр яллах ажиллагааг хэрэгжүүлдэг байна26. Түүнчлэн прокурор нь цагдаагийн мөрдөн байцаах ажиллагаанд шууд оролцох, зарим тохиолдолд зарим мөрдөн байцаах ажиллагааг шууд хэрэгжүүлдэг байна. Мөн цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, бусад ажиллагаанд хяналт тавьж, эрүүгийн ялын биелэлтийг хангана, өөрөөр хэлбэл шүүхээс ногдуулсан ялыг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Прокурорууд эрүүгийн мөрдөлт мөшгилтийг үүсгэж, ялын дүгнэлт гарган шүүхэд танилцуулж, яллах, иргэний хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед “нийтийн ашиг сонирхол”-ыг хамгаалж нэхэмжлэл гаргах эрх эдэлдэг байна. Дагаж мөрдөж буй шүүн таслах ажиллагааны журам ёсоор прокурор нь өөрийн мэдэлд байгаа бүхий л нотлох баримтыг яллагдагч болон өмгөөлөгчид нь үзүүлж мэдэгдэх ёсгүй төдийгүй яллагдагчид ашигтай нотолгоо, ялангуяа түүний гэм буруугүйг нотлох нотолгоог ч нуун далдалж болно27. Прокурор нь хэргийн бүх материалыг танилцуулах албагүй (шүүх хурлаас өмнө) бөгөөд шүүгчид ямарваа бусад бичиг баримтгүйгээр гагцхүү ялын дүгнэлтийг шилжүүлэн өгнө.28 Энэ нь шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмыг нээлттэй болгож өгдөг байна. Япон Улсад29 улсын хэмжээнд 430 гаран прокурорын алба Онцгой шүүхийн дэргэд байдаг бол, дүүргийн болон гэр бүлийн шүүхийн дэргэд 50 прокурорын алба, давж заалдах шатны шүүхийн дэргэд 8, Дээд шүүхийн дэргэд Прокурорын ерөнхий газар гэсэн бүтэцтэй байна. Үүнээс үзэхэд Япон Улсад прокурор нь нэлээд өргөн хүрээний бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна. 2. Их Британи улсын прокурорын байгууллага, түүний тогтолцоо Их Британид прокурорын институт байхгүй бөгөөд төрийн нэрийн өмнөөс яллах ажиллагаа нэг бол өмгөөлөгчид (баристер, солиситор), эсхүл тусгай төрийн байгууллага-Хатан хааны Ял шийтгэх алба (The Crown Prosecution) хэрэгжүүлдэг. 1985 оны Гэмт хэрэгт ял шиийтгэх Актаар (Prosecution of Offences Act 1985) Хатан хааны Ял шийтгэх албыг байгуулж (The Crown Prosecution) Английн Цагдаагын Байгууллагын хамааралд байсан гэмт хэрэгт ял тулгах ажиллагааг хариуцах 26 Б.Цэрэнбалтав, Б.Амарбаясгалан, “Прокурорын хяналт” УБ 2009, 31-47 дахь тал. 27 Б.Цэрэнбалтав, Б.Амарбаясгалань мөн номын 31-47 дахь тал. 28 С.Нарангэрэл. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ., 2001 он. 440 дэх тал 29 http://www.kantei.go.jp/foreign/judiciary/0620system.html-аас татав /2010.3.15/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw