[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 7 Нийслэлийн төрийн болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагууд нь чиг үүргээ хэрэгжүүлэх эд материалын ба санхүүгийн боломжоор хангагдсан байх, Нийслэлийн төрийн болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагууд нь өөрсдийн эрх хэмжээний хүрээнд бие даан шийдвэр гаргаж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх зэрэг болно. 1.2. Нийслэл хотын эрх зүйн зохицуулалт, статус, нутгийн захиргаа болон нутгийн удирдлагын эрх зүйн орчны талаархи бусад орнуудын туршлага Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор гадаадын хэд хэдэн орны туршлагыг судлан үзэхэд эрх зүйн зохицуулалтыг янз бүрээр хийсэн байна. Тухайлбал, ОХУ болон ТУХН-ийн орнуудад “Нийслэлийн статусын хууль” тусгайлан байгаа бөгөөд уг хуулиудаар нийслэлийн эрх зүйн зохицуулалтын гол үндсийг нь тогтоогоод, тухайн нийслэл хотын Дүрмээр нарийвчлан зохицуулснаар нийслэлийн статус тодорхойлогдож байна. Харин Нийслэлийн дүрмийг зарим улс нь хотын парламентаараа баталсан байхад зарим улс нь Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан байх зэрэг ялгаа байна. Европын улсуудын хувьд бол “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль ”(Act on local selfgovernment) нь нийслэлийн эрх зүйн байдлыг тодорхойлж байгаа бөгөөд эдгээр хуулиудаар нийслэлийг мужтай адилтган үздэг байна. Эдгээр хууль нь тухайн хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Нийслэлийн дүрэм (The Statute of the capital sity)-тэй хамтраад нийслэлийн статусыг тодорхойлох гол эрх зүйн баримт болж байна. Харин зарим орны хувьд, жишээлбэл, Польшид “Нийслэл хот Варшавын бүтцийн хууль” (Act on the structure of the capital sity of Warsaw), Туркт улсын хэмжээний хотын эрх зүйн байдлыг тодорхойлсон “Их хотын захиргааны хууль” зэрэг хуулиуд байна. Харьцуулан үзвээс манай хуулийн шинэчилсэн найруулгад дээр дурдсан улсуудын хуулийн болон дүрмийн заалтуудтай төстэй заалтууд аль аль нь байна. Гэхдээ манай төсөлд огт тусгагдаагүй юмуу бүрхэг тусгагдсан санаа авууштай зарим санаа байгаагаас дурдвал: Казахстаны хуульд нийслэл болон дагуул бүсийн хилийн цэсийг тогтоох буюу өөрчлөхдөө санал авах, саналыг нь харгалзах, шийдэх субъектуудийг маш тодорхой заасан байна. Варшав хотын дүрэмд Хотын зөвлөл (ИТХ)-ийн хяналт, шалгалтын эрх, үүргийг маш тодорхой заасан, тухайлбал, хяналт, шалгалт хийх комиссийг ямар тохиолдолд байгуулах, бүрэлдэхүүн нь ямар байх, бүрэлдэхүүнд нь хэн орох болон орж болохгүй байх, хэрхэн шийдвэр гаргах зэргийг тусгажээ. Нийслэлийн өмчид чухам юу юу багтах, хотын дэд бүтэц гэж юуг хэлэхийг маш тодорхой заадаг байна. Нийслэл дэхь архитектур, хот байгуулалт, барилгын үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан заасан бүлэг Казахстаны хуульд байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт зориулалтын бусаар ашиглагдаж байгаа газрыг албадан хурааж авахын тулд шүүхэд хандах асуудал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw