[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 96 1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл /цаашид "нийслэл" гэх/-ийн онцлог чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын бүрэн эрх, нийслэлийн оршин суугчийн эрх, үүрэг, нийслэлийн удирдлагаас оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллага болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. ОХУ-д төрийн Думаараа зөвхөн нийслэлийн статусыг л тогтоодог. Оросын нийслэлийн статусын тухай хууль нь дотроо 13 заалттай. Товчдоо, үүнээс цаашихыг нь Москва хотын “Дүрэм”-ээр хот өөрөө шийддэг байна. Ингэж шийдэж байгаа нь Москва хот нийслэл учраас ч тэгж байгаа биш юм. Оросын Холбооны Улсад нутгийн өөрөө удирдах ёс, зарчмыг харьцангуй илүү хүндэтгэн дээдэлж байна. Хотын дүрмийг Москвагийн Дума батална. Хотын дүрэм бол үнэн хэрэгтээ Москва хотын үндсэн хууль болж өгдөг. Манай хуулийн төслийн 4.12-т Нийслэл Улаанбаатар хот ч [мөн] дүрэмтэй байна; гэжээ. Гэхдээ, ийм дэлгэрэнгүй агуулгатай хууль батлагдсаны дараа хотын Дүрмээр чухам юу зохицуулах нь бүрхэг болоод явчихаж мэдэх юм. Мөн хуулийн төслийн 4.13–т “энэ зүйлийн 4.12-т заасан дүрмийг нийслэлийн оршин суугч, нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллага хэлбэрэлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй” гэж заасан байна. Энэ байдлыг анхаарахгүй орхих аваас хожим гарч ирэх тэрхүү Хотын дүрмийг УИХ батлах үүрэг ч хүлээж болохор байна. Гэтэл хуулийн төслийн 10.3 “...дүрмийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал [өөрөө] батлана” гэдэг. Ойлгомжгүй логик яваад байна. Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг түлхүү дээдэлсэн (тухайн тохиолдолд) Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн иймэрхүү уян хатан гэмээр онцлог нь манайд зарим талаар туршлага болох үндэстэй мэт. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Үндсэн хуулийн хавсралт хуульд “...Монгол Улсын хуулийн заалт олон улсын гэрээтэй зөрчилдсөн тохиолдолд олон улсын гэрээний заалтыг баримтална” гэсэн нь бий. Энэхүү Хавсралт хууль Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй. Тэгэхээр дурдсан заалт бол Монгол Улсын Үндсэн хуулийн заалт юм. Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг [хууль гаргах бүрт] ийм маягаар дахин давтан тусгай заалт болгож дурдах нь илүүц юм. Энэ практикаас татгалзах нь зөв мэт. Үндсэн хуулийн 50.4-т Улсын дээд шүүх (Үндсэн хуулиас бусад) хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй гэсэн байдаг. Хэдийгээр энд шүүхийн эрхийн тухай яригдаж байгаа ч гэлээ ...цаана нь бас “Үндсэн хууль ба бусад хуулийг нэг түвшинд эн тэнцүүхэн авч үзэж болохгүй” гэсэн том зарчим харагдаж байна. Энэ зарчмыг эш болговол, үндсэн хуулийн ямар ч заалт бусад хуулинд “байршиж болохгүй” байх үндэстэй. 3.2. Нийслэлийн удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.2-т заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үндсэн зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: 3.2.1. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдөх; 3.2.2. нийслэлийн оршин суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэх; 3.2.3.нийслэлийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа нь олон нийтийн санал, оролцоонд тулгуурлах, ил тод байх. (3.2.1.) Хотын хөгжлийн төлөвлөгөөг мөрдөх нь зарчим биш үүрэг байх болов уу. Харин төлөвлөгөөг боловсруулахад баримтлах зарчим гэж яривал өөр болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw