Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 94 §21. Энд, Москва хотын өмчийн албадан хурааж үл болох объектуудын ерөнхий нэрийн жагсаалт орсон. 29.2. Москва хотын төсвийн бүрэлдэхүүнд төсвийн зорилтот сангуудыг байршуулж болно. 29.3. Москва хотын төсвийн орлогыг Холбооны улсын хууль тогтоомж, Москва хотын дүрмийн дагуу бүрдүүлнэ. Москва хот нь төсвийн мөнгийг зарцуулах чиглэлүүдээ өөрөө бие даан шийдэж тодорхойлно. 34.6. Москва хотын депутатын тангарагийг энд үгчлэн тодорхойлсон байна. 34.7. Москва хотын депутат байнгын үндсэн дээр ажиллах бөгөөд, багшлах, судлах, уран бүтээлийн ажил эрхлэхээс өөр цалин хөлстэй ажил өөр газарт эрхэлж болохгүй. Москва хотын депутат бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзах эрхтэй. 35.21. Москва хотын гэрээ хэлэлцээрийг ... Холбооны улсын хууль, Москва хотын дүрмээр тогтоосон журмын дагуу Москвагийн Дума батална. 40.1. Москва хотын дарга нь Москва хотын дээд албан тушаалтан мөн. (Албан тушаалд орохдоо тангараг өргөдөг байна) 40.9. Москва хотын дарга ОХУ–ын төрийн Думын депутат ... Холбооны зөвлөлийн гишүүн байж болохгүй бөгөөд, ОХУ-ын субъектын төрийн албаны системийн албан тушаал, хотын захиргааны сонгуульт албан тушаалыг хашиж болохгүй. 53.2. Москва хотын дарга нь хууль тогтоомжийн дагуу Москва хотод ... цагдаагийн анги алба байгуулах эрхтэй. 58.1. Москва хотын төрийн захиргааны байгууллагууд нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. 58.1. Москва хотын төрийн захиргааны байгууллагууд ба орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хоорондын харилцааг...Москва хотын хууль тогтоомж гаргах, [талуудын хооронд] гэрээ хэлэлцээр байгуулах замаар зохицуулна. 65.1. Иргэн бүр, эсвэл хэсэг бүлэг иргэн Москва хотын төрийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад...буюу тэдгээрийн албан тушаалтнуудад хандах эрхтэй. §67 Москва хотын оршин суугчид тангарагтаны шүүгч, хөндлөнгийн шүүгчийн хувиар ... тогтоосон журмын дагуу шүүн таслах үйл ажиллагаанд оролцоно. ОХУ-ын Нийслэлийн статусын тухай хууль (Холбооны Улсын хууль) 1. ОХУ-ын нийслэл нь Москва хот. ОХУ-ын нийслэлийн нутаг дэвсгэр бол Москва хотын нутаг дэвсгэр мөн. 3. Москва хот ОХУ-ын нийслэлийн үүргээ биелүүлж байгаатай холбоотойгоор ОХУ-ын төрийн захиргааны төв байгууллагууд, Москва хотын засаг захиргааны хооронд үүсч болох зохицуулагдаагүй асуудлуудыг талуудын хооронд гэрээ байгуулах замаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw