[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 197 Хууль эрх зүйн орчин: Хууль эрх зүйн хувьд Канадын холбооны хууль болон мужийн хуулиудаар зохицуулагддаг. Голлох хуулиудад: 1. Канадын стратегийн дэд бүтцийн санхүүгийн тухай хууль (2002) -Canada Strategic Infrastructure Fund Act Хуульд стратегийн дэд бүтцийг тодорхойлж өгсөн. Үүнд: o Авто зам болон төмөр зам o Орон нутгийн тээврийн харилцаа o Аялал жуулчлал болон хотын хөгжил o Бохир ус цэвэршүүлэх o Цэвэр ус салбарыг хуульчилсан байна. Энэхүү хуулиар хувийн хэвшлийг хэрхэн оролцуулах болон гэрээ байгуулах талаар хуульчилсан байна. Төсөл хөтөлбөрийг шалгаруулах болон гэрээ байгуулах асуудлыг Канадын хатан хааны хувийн зөвлөлийн гишүүн сайд хариуцдаг. 2. Төрийн үйлчилгээг өөрчлөх болон үүргийг шилжүүлэх тухай акт (хууль) 1985 онд батлагдсан. (Public service rearrangement and transfer of duties act) Хуулийн Р-34 дугаар бүлэгт Холбооны төрийн захиргааны байгууллагын сайд нь өөр сайдад, нэг хэлтсээс нөгөө хэлтэст, төрийн захиргааны байгууллагаас нөгөөд гүйцэтгэх үүрэг, удирдлага, хяналтын үүргээ бүрэн шилжүүлэх мөн нэг сайд болон шадар сайдад хамаарах 2 болон түүнээс дээш хэлтсийн үүргийг нэгдэл холбоонд шилжүүлэх тухай зохицуулсан байна. 3. Зам тээвэр, дэд бүтцийн түншлэлийн акт (Act respecting transport infrastructure partnerships) Хуулиар гэрээ байгуулахтай холбогдсон бүхий л харилцааг зохицуулж өгсөн бөгөөд гэрээг дараахь байдлаар тодорхойлсон байна. Түншлэлийн гэрээ гэж барилга байгууламж болон дэд бүтэц, зам тээврийн ажил болон завсар үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд түншлэлийн урт хугацааны хүсэлт гаргахыг хэлнэ. Гэрээнд оролцогч нь Засгийн газар болон сайд, эсвэл хотын захиргаа байж болно гэж заасан байна. Мөн түүнчлэн хуулинд төсөл хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт болон гэрээнд өөрчлөлт оруулах, эзэмшил, хариуцлагын талаар зохицуулсан байна. Төрийн үйлчилгээний тухай хууль-Public service act (1996) Усны тухай хууль-Canadian Water law Тээврийн тухай хууль- Canadian transportation act (1996) Зам тээврийн хөрөнгө оруулалтын тухай хууль (Transportation investment act-British Columbia) 1996 Авто замын хууль- Highway Act, 1998 Канад нь гадаадын хөрөнгө оруулагчидтай зарим томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Концессийн гэрээ байгуулан ажилладаг байна. Дэ Чо гүүрийг концессийн гэрээ байгуулсан байна. Канад улсад төрийн зарим чиг үүргийг гэрээгээр болон хуулийн дагуу шилжүүлэн хэрэгжүүлдэг мэргэжлийн холбоод байдаг бөгөөд тэдгээр холбоод нь тухай салбарын харилцааг удирдах, зохицуулах, хяналт тавих бүхий л харилцааг хууль болон дүрэм, журмаар зохицуулдаг байна. Канадын Үндсэн хуулийн эрх, эрх чөлөөний тунхаглал, радио нэвтрүүлгийн тухай хууль, Радиогийн журам, Телевиз радиогийн журам зэрэг эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулдаг байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw