[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 183 мониторинг ба хяналтын хийх асуудлыг багтаасан цогц заавар журмуудыг анхлан тодорхойлжээ. Түүнээс хойш уг удирдамжийг байнга сайжруулан шинэчилж, хэрэгцээт жишээ хэв загваруудыг багтааснаараа цаг үетэйгээ нийцэж Австралийн бусад мужуудын хувьд төдийгүй олон улсын түвшинд стандарт, үлгэр дууриалал болон хэрэглэгддэг байна. Түүнчлэн Австралид төрийн зарим үүргийг гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлэхэд аутсорсингийг ашиглаж байна. в/ Канад улсын хувьд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчин нь нэлээн боловсронгуй ба Төрийн үйлчилгээний тухай хууль, Төрийн үйлчилгээг өөрчлөх болон үүргийг шилжүүлэх тухай акт, Зам тээвэр, дэд бүтцийн түншлэлийн акт зэрэг гол хуулиуд нь төрийн зарим үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, гэрээ байгуулахтай холбогдсон бүхий л харилцааг зохицуулж өгсөн. Мөн дэд бүтэц, нийтийн тээвэр, ус болон хог хаягдлын байгууламж, эмнэлэг, сургууль, халамжийн байгууллага, олон нийтийн амралт соёлийн төвийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн оролцоог өргөн ашиглаж байна. г/ АНУ-д дэд бүтцийг ханган нийлүүлэхэд хувийн салбарын оролцоо бусад орнуудтай харьцуулахад харьцангуй голлох байр эзэлж байна. Холбооны мужийн болон орон нутгийн засаг захиргааны нэгжийн хэмжээнд цэвэр болон муу ус, хог хаягдлын үйлчилгээ, нийтийн аж ахуйн үйлчилгээ, барилгын засвар үйлчилгээ, хууль эрх зүйн үйлчилгээ, архитектур ба инженерингийн үйлчилгээ, түргэн тусламжийн үйлчилгээ болон барилга байгууламжийн менежментийн удирдлага, ашиглалтыг голчлон гэрээгээр гүйцэтгүүлдэг нийтлэг жишиг эртнээс тогтжээ. Түүнчлэн АНУ-д өөрөө өөрийгөө зохицуулагч байгууллагуудын хувьд Канадаас нилээд туршлага солицож эрчимтэй хөгжүүлж байгаа улсуудын нэг юм. Тухайлбал: АНУ-ын хувьд мэргэжлийн холбоод, өөрөө өөрийгөө зохицуулагч холбоодоор төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлдэг жишиг байдаг. д/ ОХУ-д төрийн гүйцэтгэх байгууллагуудад аутсорсингийг өргөн ашиглаж, ялангуяа Холбооны субъектууд өөрийн засгийн газрын тогтоол, журмаар энэ үйл ажиллагааг зохицуулан амьдралд өргөн нэвтрүүлж байна. Бизнес холбоод, өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж гэрээний үндсэн дээр ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх үйл ажиллагаа үндсэндээ эрх зүйн хувьд ч, практик дээр ч төлөвших шатандаа явж байна. Мөн нийгмийн үйлчилгээний салбар тухайлбал, нийгмийн халамж, өндөр настны эмчилгээ, үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог өргөн ашиглаж байна. 3. Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох нь чухал ба энэ хүрээнд төр, засгаас иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллага, холбоодын ажилд бодитой туслалцаа үзүүлэх, тэдгээрээс дэвшүүлсэн санал, санаачлагыг хүлээн авч дэмждэг, хэрхэн ажил хэрэг болгосноо эргэж тайлагнадаг хууль эрх зүйн орчныг мөн бүрдүүлэх шаардлагатай. 4. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх үйл явц нь үндэслэлтэй эсэхийг тогтоох шалгуур, үзүүлэлтийг боловсруулах нь чухал бөгөөд энд зөвхөн төсвийн зардлыг багасгах явдал голлох шалгуур болж болохгүй юм. Харин төрийн зарим үүргийг төрийн бус байгууллага, хувийн секторт шилжүүлэх үйл явцын үндсэн шалгуурууд нь шилжүүлсэн үүргийг хэрэгжүүлэх үр ашиг нэмэгдэх, үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх зэрэг үзүүлэлтийг шалгуур болгодог ажээ. СУДАЛГААНЫ ХЭСЭГ: I. Улсын салбарын шинэчлэлийн зорилго, мөн чанар, хандлага
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw