[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 42 өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ. 18.5. Нийслэл нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу хууль тогтоомжид нийцүүлэн гадаад улс болон аймаг, сумын нутаг дэвсгэрт нийслэлийн төлөөлөгчийн газар байгуулж болно. Нийслэлийн чөлөөт бүс байгуулах ------------- 20.1.Нийслэлийн чөлөөт бүс байгуулах, түүний хэлбэр, удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, чөлөөт бүсэд мөрдөх татвар, гаалийн дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулна. Нийслэл хотын татвар 1. Нийслэл хот татвартай байна. 2. Нийслэл хотын татварыг хуулиар тогтооно. 17.2. Нийслэл хот нь албан татвартай байна. Нийслэл хотын татварыг хуулиар тогтооно. 17.3. Нийслэлийн хотын албан татвар нь хотын оршин суугчийн албан татвар, хот төлөвлөлтийн албан татвараас бүрдэнэ. Хотын онцлогт нийцсэн, татварын орлогын тогтвортой нэр төрлийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл хотын оршин суугчийн албан татвар, хот төлөвлөлтийн албан татварыг бий болгох зорилготой. Тавдугаар зүйл. Нийслэлийн удирдлагаас иргэн, аж ахуйн нэгж, байгуулагатай харилцах Төрийн захиргааны төв байгууллагатай харилцах 1.Төрийн захиргааны төв байгууллагаас салбарын удирдлагыг хэрэгжүүлэхдээ нийслэл, түүний оршин суугчдын нийтлэг эрх ашигтай холбогдох асуудлаар нийслэлийн Засаг дарга, шаардлагатай гэж үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл түүний Тэргүүлэгчидтэй зөвшилцөнө. Нийслэлийн удирдлагаас төрийн захиргааны төв байгуулагатай харилцах зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төслөөр субъект тус бүрээр нь нарийвчлан эрх үүргийг нь тусгасан байна. Шинэчилсэн найруулгын төслийн 5 дугаар бүлгийг үз.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw