Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 16 “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1д заасан бөгөөд 57 дугаар зүйлийн 2-д “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нийслэлийн эрх зүйн үндэсийг үндсэн хуульд тусгаж өгсөн байна. Үндсэн хуулийн дээрх заалтууд болон бусад зүйл, заалтад тусгагдасны үндсэн дээр Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” (2006), “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль” (1993), “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” (1994), “Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль” (2003), “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль” (1996), зэрэг “орон нутгаар” дагнасан хуулиуд түүнчлэн Төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай, Албан татварын хууль мөн бусад холбогдох хуулиуд батлагдан гарсан. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэлийн /цаашид "нийслэл" гэх/ чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын эрх хэмжээ, онцлог, нийслэлээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлж, энэ явцад үүсэх харилцааг зохицуулахад оршино. Мөн 3 дугаар зүйлд “Нийслэл нь хуулиар тусгайлан олгосон онцлог чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот мөн” гэж тодорхойлж эдийн засгийн эрх үүргийг олгосон байна. Хуулийн төслийн 4 дүгээр бүлэгт Нийслэлийн онцлог чиг үүргийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс түүнд хамаарах бүрдэл хэсгүүдэд Нийслэлийн өмч, Нийслэл хотын төсөв, Нийслэл хотын татвар зэргийг оруулсан байна. Нийслэлийн эдийн засгийн эрх мэдэл, бие даасан байдлыг нэмэгдүүлэх боломжийг судлахтай холбогдуулан нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг төсөв, санхүүгийн талаас нь илүү тодруулан авч үзье. Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3.2.2.-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ гэж тодорхойлсон. “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай” /ТБУСТ/ хуульд “орон нутгийн төсөв” гэж орон нутгийн орлого, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах бүтээгдэхүүний санхүүжилтийн нийлбэрийг гэж тодотгон өгчээ. Орон нутгийн төсөв түүнтэй холбоотой нийслэлийн харилцааг нарийвчлан авч үзье. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд “нийслэл хот нь өөрийн гэсэн төсөвтэй байна” гэж зааснаас өөрөөр төсвийн бусад эрх үүргийн талаар тусгаж өгөөгүй. Орон нутгийн төсвийн харилцааг зохицуулж буй өнөөгийн голлох эрх зүйн актуудад Монгол улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-иар зохицуулагддаг. 2006 онд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” боловсруулан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс, төсөв, ИТХ, Засаг даргын бүрэн эрх, баг хорооны Засаг даргын цалин, бусад зардлын эх үүсвэрийг тодорхойлж өгсөн байна. Төсвийн тухай хуулийг 1993 онд батлан гаргасан. Уг хуулийн дагуу төв ба орон нутгийн төсөв гэж зааглан тогтоосон бөгөөд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын нэр төрөл, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зардлын зүйлүүдийг тогтоож өгсөн. Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн дагуу боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллийн үйлчилгээ, нийгмийн дэг журмыг сахиулах цагдаагийн байгууллагын, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, байгаль

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw