[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 89 аюултай нөхцөл бий болохоос урьдчилан сэргийлэх; 10.7.3.хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон, хүрээлэн байгаа орчныг бохирдуулсан, ашиглах бодисын зөвшөөрөгдөх хэмжээг хэтрүүлсэн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх, зогсоох, холбогдох байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн барилга, байгууламж барихыг хориглох, нийслэлээс нүүлгэн шилжүүлэх тухай саналыг холбогдох байгууллагад тавих; 10.7.4.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжээс нийслэлд ажиллах хүчийг зохион байгуулалттайгаар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх; 10.7.5.нийслэлийг хөгжүүлэх асуудлаар төсөл санаачлах, төсөлд санал, дүгнэлт өгөх, түүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх; 10.7.6.дотоод, гадаад харилцаанд нийслэлийг төлөөлөх; 10.7.7.нийслэл дэх үндэстэн, ястан, цөөнхийн түүх, шашин, соёлын өвийг хамгаалан, арвижуулах; 10.7.8.газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах; 10.7.9.Газрын тухай хуулийн 21.2.3-т заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх; 10.7.10.холбогдох хуулийн дагуу нийслэлийн оршин суугч, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх; 10.7.11.дүүргийн Засаг дарга, эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын даргын шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол хүчингүй болгох; 10.7.12.эрчим хүчний болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний ажил эхлэх, дуусах цагийг тогтоох; 10.7.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. 10.8.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw