Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 53 өөрөөр заагаагүй бол иргэн бүр хотын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, баримт бичигтэй танилцах эрхтэй байх Нийслэлийн нутаг дэвсгэр, эдэлбэр газар 6.1. Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх бөгөөд алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон, чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэст багтана. 6.2. Нийслэлийн нутаг дэвсгэр нь Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүсчлэлтэй байх бөгөөд байгаль орчныг хамгаалах болон ой, усны нөөц хамгаалах бүстэй байна. 6.3. Нийслэлийн нийтийн эдэлбэр газарт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дагуул хот, тосгон, чөлөөт бүсийн гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамир, спортын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна. 6.4. Чиг үүргээ биелүүлэх зорилгоор нийслэлийн эзэмших, Дээрх хууль тогтоомжуудад Варшав хотын нутаг дэвсгэрийг хавсралтаар заасан байгаа боловч нийтийн эдэлбэр газрын талаар тусгайлсан заалт алга байна. Харин хот, районы дарга, зөвлөлийн ажлын хүрээнд оруулсан нарийвчилсан заалтууд байна. 1. Нийслэлийн нутаг дэвсгэр нь Засгийн газраас өргөн барьснаар БНКаз.У-ын Ерөнхийлөгчийн тогтоосон буюу өөрчилсөн Астана хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хил доторхи газар, усны объектуудаас бүрдэнэ. Хилийн цэсийг өөрчлөх буюу тогтоохдоо нутгийн төлөөлөх болон гүйцэтгэх байгууллагуудын саналыг харгалзана. 2. Хоттой нийгэм, байгаль орчин, аж ахуйн нэгдсэн нутаг дэвсгэр үүсгэсэн хотын хилийн цэсийн гадна орших газар нутаг нь нийслэлийн орчны дагуул бүс болно. Уг бүсийн хил, хэмжээг нийслэлийн маслихат, акимат болон бүсийн оршин байгаа мужийн маслихат, акиматын хамтарсан саналаар Засгийн газар тогтоох буюу өөрчлөнө. (Маслихат- иргэдийн хурал, акимат- захиргаа) *Нийслэл болон дагуул бүсийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw