[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 30 НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАЛААРХИ ШҮҮМЖ, БУСАД ОРНЫ ТУРШЛАГА (Харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ) Ц.Норовдондог (Ph.D), Р.Хатанбаатар, Ө.Мөнхтунгалаг, Ш.Хишигсүрэн/LLM/ , Г.Чулуун АГУУЛГА Оршил Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон НЭЗБТХуулийн шинэчилсэн найруулгын төслийн зүйл заалтын харьцуулалт (Лавлагаа) Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, түүнийг гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалттай харьцуулсан нь: Польш, Казахстан улсын холбогдох хууль тогтоомжийн харьцуулалт Туркийн нийслэлийн эрх зүйн зохицуулалт, зарим харьцуулалт ОХУ–ын нийслэл Москва хотын эрх зүйн зохицуулалт Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн шүүмж, харьцуулалт, дүгнэлт, санал-зөвлөмж Ашигласан материал Оршил Энэхүү судалгааг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд бэлтгэх ажлын хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга (Ө.Энхтүвшин)-ын захиалгаар хийж гүйцэтгэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу Тамгын газрын Судалгааны төвийн ажлын баг нийтдээ гадаадын 4 орон (Польш, ОХУ, Турк, Казахстан)-ы ижил төстэй хууль тогтоомжид агуулгын шинжилгээ хийв. Хууль тогтоомжийн харьцуулалт хийх улс орныг сонгохдоо бид тухайн улс орны төрийн байгууламж нь аль болохоор манайтай адил “нэгдмэл улс” байвал зүгээр юм гэсэн чиг баримжаагаар хандсан. Хэдий тийм боловч, “холбооны улс”-ын хууль тогтоомжид ч тусгаж авууштай туршлага зохицуулалт байх боломжтойг үгүйсгээгүй. Энэ үүднээс хөрш зэргэлдээх ОХУ-ын нийслэлийн эрх зүйн зохицуулалтын баримт бичгүүдийг тухайлан судаллаа. Гадаадын холбогдох хууль тогтоомжийг өөрийн орны төлөвлөж буй шинэ зохицуулалт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw