[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 156 ЦААЗААР АВАХ ЯЛЫН БАЙДАЛ, ХАНДЛАГА, БАЙР СУУРЬ /Харьцуулсан лавлагаа, мэдээлэл/ Б.Хатантуул/LLM/, Ш.Хишигсүрэн/LLM/ Нэг. Цаазаар авах ялыг халах талаархи олон улсын баримт бичгүүд Цаазаар авах ялыг халах тухай олон улсын дөрвөн гэрээ, хэлэлцээр байдгийн нэг нь дэлхий нийтийн, гурав нь бүс нутгийн улс орнуудад үйлчлэх баримт бичгүүд байна. Улс орнууд эдгээр баримт бичгийн үзэл санааг хүлээн зөвшөөрч соёрхон баталснаар тухайн гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон оролцогч улс болно. Ингэснээр олон улсын эрх зүйн хүрээнд заасан нөхцлүүдийг хамгаалах, хүндэтгэн сахих, хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Мөн улс орнууд гэрээ, хэлэлцээрийн үзэл санааг дэмжиж гарын үсгээ зурж болдог бөгөөд энэ нь тухайн баримт бичгийн зорилго, зорилтыг үгүйсгэх ямар нэг зүйл хийхгүй байхыг хүлээж буй хэрэг юм. 1.1. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хоёр дахь нэмэлт Протокол Цаазаар авах ялыг халах зорилго бүхий энэхүү баримт бичгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 онд баталжээ. Энэ нь цаазаар авах ялыг бүхэлд нь халахыг хангадаг бөгөөд оролцогч улсуудад Протоколд нэгдэн орох буюу соёрхон батлах үедээ тайлбар хийсэн тохиолдолд энэ ялыг дайны цагт хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Тухайлбал, 2008 онд Аргентин, Чили, Гондурас, Руанда, Узбекстан зэрэг 5 улс уг Протоколд нэгдэн орсноос Чили улс дайны үеийн онц ноцтой цэргийн гэмт хэргүүдэд цаазаар авах ял хэрэглэж болзошгүй хэмээн урьдчилан тайлбар хийсэн байна. Хүний эрхийг хамгаалахын төлөөх олон улсын хөдөлгөөн Эмнести Интернэшнл байгууллагаас гаргасан судалгаагаар 2008 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар энэхүү Протоколд оролцогч 70 орон32, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч хараахан соёрхон батлаагүй байгаа 4 орон байгаа ажээ (Гвиней-Бисау, Никарагуа, Польш, Сан-Томе ба Принсипи). 1.2. Хүний эрхийн Америкийн конвенцийн Протокол Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий Ассамблей 1990 онд баталсан бүс нутгийн улс орнуудад үйлчлэх баримт бичиг. Энэ нь цаазаар авах ялыг бүхэлд нь халахыг хангадаг бөгөөд оролцогч улсуудад Протоколд нэгдэн орох буюу соёрхон батлах үедээ тайлбар хийсэн тохиолдолд энэ ялыг дайны цагт хэрэглэхийг зөвшөөрдөг байна. 2008 оны байдлаар Өмнөд Амеркийн 11 орон уг Протоколыг хүлээн зөвшөөрч баталснаар оролцогч орон (Аргентин, Бразил, Чили, Коста Рика, Эквадор, Мексик, Никарагуа, Панам, Парагвай, Уругвай, Венесуэл) болжээ. 32 Албани, Андорра, Аргентин, Австрали, Австри, Азербайжан, Белги, Босни Герцеговин, Болгар, Канад, Кабо Верде, Чили, Колумб, Косто Рика, Хорват, Кипр, Чех, Дани, Джибути, Эквадор, Эстони, Финланд, Франц, Гїрж, Герман, Грек, Гондурас, Унгар, Исланд, Ирланд, Итали, Либер, Лихтенштейн, Литва, Люксембург, Македони, Мальт, Мексик, Молдав, Монако, Монтенегро, Мозамбик, Намиби, Непал, Голланд, Шинэ Зеланд, Норвеги, Панам, Парагвай, Филиппин, Португаль, Румын, Руанда, Сан Марино, Серб (Косовог оролцуулан), Сэйчэллийн арлууд, Словак, Словени, Өмнөд Африк, Испани, Швед, Швейцари, Зїїн Тимор ,Турк, Туркмен, Украйн, Их Британи, Уругвай, Узбекистан, Венесуэл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw