Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 99  ОХУ-ын хууль тогтоомжид “Москва хотын хилийн цэс нь (давхар) нийслэлийн хилийн цэс байна” гэжээ. Тэр заалт хот ба нийслэл нь “нэг зүйл мөн” гэдгийг тодотгодог. Ингэж тэнд, “Москва хотын хил бол ОХУ-ын нийслэлийн хил мөн” гэж заах замаар хот ба нийслэл тусдаа зүйл биш гэдгийг эвтэйхэн зохицуулсан байна. Бас, Москва хотын статусыг тусгайлан тогтоожээ.  Нийслэлийн удирдлага, Улаанбаатар хотын удирдлага тусдаа гэж ойлголт төрөхүйц хэллэг ухагдахуун хуулийн төслийн агуулгад олон байна. Улаанбаатар хот бол улсын нийслэл. Нийслэл гэдэг тодотгол нь УБ хотын статус юм. Хотын статус өргөгдөхийн хэрээр хотын удирдлагын бүрэн эрх нэмэгддэг. 6.2. Нийслэлийн нутаг дэвсгэр нь Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүсчлэлтэй байх бөгөөд байгаль орчныг хамгаалах болон ой, усны нөөц хамгаалах бүстэй байна.  Хот байгуулалтын тухай хуулийн агуулгын хүрээнд зохицуулагдсан асуудлыг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай “өргөтгөх” нь хэр оновчтой бол?!  Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд, o орон сууц, олон нийтийн бүс; o үйлдвэрлэлийн бүс; o инженерийн шугам сүлжээ болон зам тээврийн бүс; o ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс; o хөдөө аж ахуйн бүс; o зуслангийн бүс; o тусгай зориулалтын бүс; -ийн тухай заасан байдгийг дурдсан.  Байгаль орчныг хамгаалах бүс; ой усны нөөц хамгаалах бүс; хотын чөлөөт бүс; эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс; гэсэн шинэ бүсүүд энэ хуулиар [шинээр] тодорхойлогдож байна. Хууль гарах тоолонгоор бүс бүслүүр нэмээд байх нь хуулийг хэрэглэгч талдаа төөрөгдөл үүсгэх нөхцөл бий болгон, эцсийн дүндээ оршин суугчийн эрх ашигт хохирол учруулах магадлалтай. Хуулийн төслийн агуулга дотор нэр томъёоны тайлбар оруулах хэрэгцээ гарч байна.  Тусгай зориулалтын бүс ба чөлөөт бүс, эсхүл, байгаль хамгаалах бүс ба ногоон байгууламжийн бүс, хөдөө аж ахуйн бүс, эрчимжсэн мал аж ахуйн бүс ... эдгээрийн хооронд ямар ялгаатайг тодруулах нь зөв болов уу. 6.3. Нийслэлийн нийтийн эдэлбэр газарт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дагуул хот, тосгон, чөлөөт бүсийн гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамир, спортын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.  Энд дурдагдаж байгаа “чөлөөт бүс” бол эдийн засгийн бичил чөлөөт бүс гэдэг тухайн хуулийн төслийн өөр заалтуудаар дам тодорч байгаа. Уг нь, энд тэр тодотголыг оруулчихмаар байгаа юм.  Чөлөөт бүсийн тухай хуулийн 3.1-т, "чөлөөт бүс" гэж гаалийн болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг хэлнэ. Чөлөөт бүс нь худалдааны, үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн, аялал жуулчлал-үйлчилгээний, эдийн засгийн гэсэн хэлбэртэй байна” гэж заасан байдаг. 6.4. Чиг үүргээ биелүүлэх зорилгоор нийслэлийн эзэмших, ашиглах газар нь нийслэлийн хилийн цэсийн гадна байж болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw