Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 97 (3.2.2.), (3.2.3.) Эдгээр нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нэгэнт заагдсан “дахин батлах шаардлагагүй” зарчмууд юм. Жишээ нь, Төрийн албаны тухай хуулинд [төрийн албаны ажилтан] -ард түмэнд үйлчлэх; -ил тод байх; -хууль дээдлэх; Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд - ардчилсан шударга ёс; -оршин суугчдын ашиг сонирхлыг төлөөлөх гэх зэргээр олон зарчмыг тус тус тоочиж заасан байдаг. Улсын алба, засаг захиргааны алба, төрийн алба ... эд бүгд ерөнхий уттгаараа нэг зүйл мөн. Үндсэн хуулийн 59, 62, 63 дугаар зүйлд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна”, “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэнэ”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно”, “Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль тогтоомжид тухайлан заагаагүй бол, түүнийг нутгийн өөрөө удирдах байгууллага бие даан шийдвэрлэж болно” гэж заасан. Тиймээс энд шинээр зарчим заалт болгож оруулах шаардлага харагдахгүй байна. 4.3 Далай ашиглах тухай хуулийн 81.1-д заасны дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Улаанбаатар хот байна.  Далай ашиглах тухай Монгол Улсын хуулиар далай ашиглахтай холбогдсон [бүх] харилцааг зохицуулдаг. Бие даасан тусгай хуулиар нэгэнт зохицуулагдсан асуудлыг дахин сөхөж, энд өөр хуулиар давхар “баталгаажуулах” нь зохимжгүй. Энэ заалт Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Бүртгэлийн боомт нь УБ хот байна” гэж орсон атал Далай ашиглах тухай хуулийн 9.1-д “бүртгэлийн боомт нь УБ хотод байна” гэжээ. Хэллэгт утгын том ялгаа байна. Бүртгэлийн боомтын бүрэн эрхийн олон асуудал цаана нь байдаг тул бичлэгийг жигдлэх шаардлагатай.  Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар [түүгээрээ] шийдвэрлэдэг. Тийм хуультай юм. Засгийн газрын эрх хэмжээний асуудлыг Монгол Улсын хуулиар дээрээс шийдвэрлэх нь оновчтой бус гэж үзнэ. 4.4. Нийслэл нь Улаанбаатар бүсийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хүрээлэн байгаа орчин, ногоон бүсийг хамгаалах, сэргээх, оршин суугчийн суурьшил, хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах үүднээс алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон, чөлөөт бүстэй байж болно.  Энд, Улаанбаатар хот чөлөөт бүстэй байж болох тухай өгүүлж “Хотын чөлөөт бүс” гэдэг нэр томъёо шинэ юм. Нийслэлийн эрх зүйн байдалд хамааралтай хэм хэмжээ тогтоосон олон хууль байдаг. Тэдгээрийн агуулгад юуг ойлгох нь тодорхойгүй маш олон нэр томъёо бий. Тэдгээрээс жишээлж дурдъя. Аймгийн төв, сумын төв, баг-бригадын төв, орон нутаг, хот газар, суурин газар, хот суурин газар, төвлөрсөн суурин газар, хөдөө тосгон, хөдөө орон нутаг, ... тасаг, ... завод, ... уурхай, ... үйлдвэр, ... хороо, ...өртөө, дагуул хот, хаяа хот, аймгийн төвийн сум, сумын төвийн суурин, сумын төвийн баг, орон нутгийн хот, улс аймгийн зэрэгтэй хот, улсын чанартай хот, нийслэл хот, нийслэл, тусгай статустай хот, Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Орхон аймаг, чөлөөт бүсийн хот, бүсийн төв, бүсийн хөгжлийн төв, бүсийн хөгжлийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв, алслагдсан дүүрэг, жишиг хот, (нинжаг дагасан) явуулын хөдөлгөөнт төр, хилийн боомт, хилийн гарц, засаг захиргааны нэгж, нутаг дэсвгэр–засаг захиргааны нэгж, нийгмийн цогцолбор [энэ тэр] гээд албан ба албан бус хэлбэрийн үй олон нэрс байна. Эд бүгдийг Монгол Улсын хууль тогтоомжийн агуулгаас түүж авав. Хууль тогтоомжид байгаа л бол эд бүгдээрээ албан ёсны нэр болж таарна.  Эдийн засгийн чөлөөт бүс, чөлөөт бүсийн хот гэсэн нэршил хууль тогтоомжид бий. Харин “хотын чөлөөт бүс” гэдгийг тодруулах шаардлагатай. Хуулийн төслийн өөр хэсэгт “хотын чөлөөт бүсийн гудамж, зам, талбай”-н тухай бас дурдсан байна. Хот дотор нэг тусгай газар байх ба тэр нь эдийн засгийн бичил чөлөөт бүс байх мэт. Албан ёсны цэгцтэй тодруулга

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw