[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 179 online систем маягаар хадгалагдана. Хэрэглэгч болон мэдээлэл цуглуулагчийн санал дээр үндэслэн системийг тасралтгүй сайжруулж байхад тайлбарын хэсэг нь их чухал нөлөөтэй. Яваандаа хот өөрөө үйлчилгээний чанар, үнийн асуудал дээр бусад хот болон цаг хугацааны өөрчлөлттэй уялдуулан харьцуулалт хийхдээ ашиглах нэгдсэн үзүүлэлттэй болдог байна. Гэхдээ тоо баримтад гарч буй өөрчлөлт нь тухайн хотын нийгэм эдийн засгийн хөгжлийн ялгаатай байдлыг харуулж байгаа бөгөөд гүйцэтгэлийн хэмжээнээс шууд хамааралтай биш гэдгийг харгалзан үздэг юм. Гүйцэтгэлийн үнэлгээний тэргүүн туршлагыг түгээх Онтариагийн төв нь тус яам болон мужийн хэмжээгээр ажилладаг бусад холбоодын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан байна. Тус төвийн зорилт нь үйлчилгээ үзүүлэх талаар гарч буй тэргүүн туршлагыг түгээх, бусад хотууд хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино. Тус яам нь бүсийн зөвлөгч нартай бөгөөд тэдгээр нь дээрхи төв болон бусад хотод тэргүүн туршлагыг орон нутгийнхаа онцлогт тохируулан хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлж байна. ОГХХ-ийн энэ туршлагыг Филиппинд нэлээн амжилттай хэрэгжүүлсэн байна. Канадын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжүүлсэн Нутгийн захиргааг дэмжих төслөөр дамжуулан DILG LPPMS гүйцэтгэлийн хэмжээсийн арга хэрэгслийг сайжруулах анхдагч загвар болгон ашигласан байна. Энэ талаар Филиппинчүүд Канадад очиж илтгэл тавьсан ба Канадчууд тэдэнд газар дээр нь очиж зөвөлгөө өгчээ. Малайзын төрийн үйлчилгээний ISO 9000 гэрчилгээ Малайзын Удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй болгох нэгж (УТББН) нь ISO 9000 олон улсын гүйцэтгэлийн удирдлагын стандартыг үндэсний төрийн албанд нэвтрүүлэх үүргийг Засгийн газраасаа авчээ. Энэ үйл явц 1996 оны дунд үеэс эхэлсэн бөгөөд Малайзын засгийн газрын 792 агентлаг (үүний дотор орон нутгийн 148 байгууллага), 600.0 мянга гаруй хүн хамрагдсан байна. 2000 он гэхэд агентлаг бүр наад зах нь ISO 9000-ын нэг гол үйл явцыг хэрэгжүүлсэн байхаар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах шаардлага тавьжээ. Засгийн газрын бүх агентлагт ISO 9000-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой заавар, удирдамж гаргахаас энэ үйл явц эхэлсэн. Эдгээр баримт бичигт ISO 9000 стандартын шаардлагыг тайлбарласны зэрэгцээ улсын салбарт хэрэглэж байгаа жишээг оруулсан байна. Мөн Засгийн газар зөвшилцөх замаар хэрэгжүүлэх хуваарь, аудит хийх механизмыг тогтоосон нь агентлагын хувьд ойлгож хэрэгжүүлэхэд дөхөмтэй байжээ. Заавар, удирдамжийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар удирдлага, зохион байгуулалтын болон хүмүүсээ сургах талаар өргөн хүрээтэй ажил хийжээ. Эхлээд Малайзын Засгийн газар ISO 9000-ыг улсын салбарт хэрэгжүүлэхийн тулд Их Британи, Австрали, Шинэ Зеландаас шинжээч зөвлөхийг урьжээ. Шинжээчид ISO 9000-ын 20 элементийг тодорхойлоход Засгийн газарт тусалжээ. Тэдгээр элемент нь улсын салбарын агентлагийг оролцуулаад аливаа чанарын удирдлагын системд тохирох нийтлэг элемент юм. Зааврын хэрэгжилтэнд агентлаг бүр өөрөө аудит хийх замаар хяналт-шинжилгээ хийхээс гадна бас УТББН аудит хийжээ. ISO 9000-ын шаардлагыг ханган биелүүлсэн агентлагт УТББН-ын баталсан Малайзын Төрийн албаны ISO 9000-ын гэрчилгээг олгоно. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд Засгийн газрын зарим агентлаг гуравдагч талаар аудит хийлгэх нь бий. Хэрэглэгч болон гол сонирхогч талын сэтгэл ханамжтай байдлыг хангахуйц хэмжээнд агентлагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэхийн тулд Засгийн газар ISO 9000-ын хэрэгжилтэд байнга үнэлгээ хийж байгаа ажээ. Энэ үйл ажиллагааны гол зорилго нь “ихэнхи төрийн албан хаагчдын үзэл бодлыг өөрчлөх, түүнчлэн шилдэг сайн ажиллагааны соёлыг төлөвшүүлэх”-ээр төлөвлөсөн байна. УТББН-ын үүрэг нь
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw