[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 87 эрх 9.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийслэлийн талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1.нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах; 9.1.2.нийслэлийн оршин суугчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавих; 9.1.3.нийгмийн дэг журмыг хамгаалах, хотын аж ахуй, оршин суугч, аж ахуйн нэгжийн нийгэм-соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих; 9.1.4.нийслэл, түүний оршин суугчийн нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн, өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх; 9.1.5.хот байгуулалт, экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн амын үйлчилгээтэй холбогдох асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх; 9.1.6.нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллага, гудамж, талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох, хөшөө, дурсгалын цогцолбор байгуулах асуудлаар өөрийн санаачлагаар болон иргэд, байгууллагын саналыг үндэслэн шийдвэр гаргах; 9.1.7.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл хөтөлбөр, алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих; 9.1.8.нийслэлийн оршин суугчийн суурин амьдралын хэв маяг, хамтач үзлийг хөгжүүлэх, хотын соёл, хамтын Хотын захиргааны шийдвэр гаргах байгууллага бөгөөд холбогдох хуулиар сонгогдсон гишүүдээс бүрдэнэ. Их хотын Засаг дарга хурлын дарга нь байх ба их хот дахь бусад дүүргийн засаг дарга нар хурлын үндсэн гишүүд байна. Их хотын дүүрэг болон анхан шатны захиргааны хурлын үйл ажиллагааг Хотын захиргааны хуулиар зохицуулна. Их хотын захиргааны хурал гишүүдээсээ 5-9 хүний бүрэлдэхүүнтэй холбогдох асуудал хариуцсан тусгай комисс байгуулж болно. Комиссд улс төрийн намын гишүүн болон бие даагч нараас хувь тэнцүүлэн сонгоно. Их хотын Засаг даргын бүрэн эрх: 1. Хотын захиргааны хамгийн дээд удирдлага болохын хувьд хотын захиргааг удирдах, хотын иргэдийн эрх ашгийг хамгаалах, 2. Хотын захиргааг стратеги төлөвлөгөөнд нийлүүлэн удирдах, хотын захиргааны стратегийг бий болгох, үүнд нийцүүлэн төсөв бэлтгэх, хэрэгжүүлэх, хотын захиргаа болон хүн хүчний үйл ажиллагааны түвшингийн хэмжээг тогтоох, хянах, үнэлэх, үүнтэй холбоотой тайлан хуралд өгөх, 3. Хотын захиргааны хурал болон зөвлөлийг даргалах, эдгээр байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, 4. Энэ хуулиар их хотын захиргаанд өгсөн чиг үүрэг, үйлчилгээг хүртээмжтэй хэлбэрээр хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw