Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 185  Нийтийн үйлчилгээг төр ба орон нутгийн байгуулага, аль эсхүл өөр бусад субъект үзүүлдэг.  Нийтийн үйлчилгээ нь нийтийн болон хувийн өмч дээр суурилдаг. Төрийн зарим чиг үүргийг улсын бус секторт шилжүүлэх үйл ажиллагааг захиргааны журмаар (ихэвчлэн тусгайлан байгуулсан бүтцээр дамжуулан) ба гэрээний үндсэн дээр шилжүүлэх гэсэн замаар хэрэгжүүлдэг. Төрийн үйлчилгээг хүргэх дэг журам, хэмжээ, нөхцөлд их, бага ямар нэгэн өөрчлөлт орох нь хэрэглэгчдэд шууд нөлөөлөх учраас нийтийн үйлчилгээг улсын бус секторт шилжүүлэх шийдвэрийг гаргахдаа нухацтай хандах, хэрэглэгчдийн хүсэл, сонирхлыг харгалзах нь чухал байдаг байна. Түүнчлэн ийнхүү шилжүүлэх үйл явц нь үндэслэлтэй эсэхийг тогтоох шалгуур, үзүүлэлтийг боловсруулах шаардлагатай ба энд зөвхөн төсвийн зардлыг багасгах явдал голлох шалгуур болж болохгүй юм. Харин төрийн зарим үүргийг төрийн бус байгууллага, хувийн секторт шилжүүлэх үйл явцын үндсэн шалгуурууд нь шилжүүлсэн үүргийг хэрэгжүүлэх үр ашиг нэмэгдэх, үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх зэрэг үзүүлэлтийг шалгуур болгодог ажээ. Төрийн үйлчилгээний чиг үүргийг улсын бус салбарт шилжүүлэхийн тулд дараахь нөхцлүүдийг бүрдүүлнэ. Үүнд:  Нийтийн үйлчилгээг улсын бус салбарт шилжүүлэх шалгуурыг тодорхойлох,  Нийтийн үйлчилгээг шилжүүлэн гүйцэтгэх гэж буй төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагыг тодруулах шалгуурыг тодорхойлох,  Нийтийн үйлчилгээг дээрхи байгууллагуудаар шилжүүлэн гүйцэтгүүлэх нөхцөлийг тодорхойлох зэрэг болно. Мөн төрийн зарим чиг үүргийг шилжүүлж байгаа тодорхой тохиолдол бүрт ямар зорилтод хүрэх гэж буй, ийнхүү шилжүүлэхийн нийгмийн ач холбогдол бүхий үр дүн, урьд нь ямар сөрөг үр дүн гарч байсан, түүнийг хэрхэн арилгах арга зам зэргийг нарийн тооцож тодруулсан байх шаардлагатай байдаг байна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх нэг чухал нөхцөл нь төрийн зүгээс эдгээр байгууллагын үзүүлж буй үйлчилгээний чанарт хяналт тавих явдал юм. Ихэнхи улс оронд энэхүү хяналтыг “Төрийн үйлчилгээний стандарт”-ын (Public Service Standarts)41дагуу явуулдаг байна. Энэхүү стандартыг боловсруулахын тулд төрийн үйлчилгээний албан ёсны жагсаалтыг (The register of Public Service)42 гаргадаг. II. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хэлбэрүүд, тэдгээрийн онцлог Төрийн удирдлага, захиргааны шинэчлэлийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх үйл явц нь ихэвчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагддаг ба төрийн эрх, үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэх хэд хэдэн хэлбэрийг ангилж болохоор байна. Үүнд: 1. Концессийн гэрээ (Төрийн зүгээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хэлбэр) 2. Тендерийн гэрээ (Төрийн хөрөнгөөр хувийн хэвшлээр ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх хэлбэр) 3. Өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага, мэргэжлийн холбоодоор төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх (Зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, төрийн байгууллагын зарим чиг үүргээс зах зээлийн хяналт, зохицуулалтын зарим эрх, үүргийг 41 Public Service Standards 2007-2008. www.nationalarchives.gov.uk 42 National Register of Public Service. www.nrpsi.co.uk

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw