Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 106 компанийг үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигч нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал бөгөөд удирдах байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байв. Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөө цагт Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Улаанбаатар сангийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын хөгжлийн банк” байгуулах нийслэлийн засаг даргын саналыг дэмжсэн тогтоолыг НИТХ Тэргүүлэгчид 1998.01.07-нд гаргасан. 1998.01.28-нд Улаанбаатар сангийн Удирдах зөвлөл хуралдаж Улаанбаатар банк байгуулах ажлын хэсгийг сонсоод “төр ба хувийн өмч оролцсон ХХК байх Улаанбаатар банкыг байгуулах, дүрмийн сан нь 500 сая төг байх бөгөөд 51 хувь нь Улаанбаатар сан эзэмших шийдвэр гаргажээ. Улаанбаатар банкны удирдах зөвлөл хуралдаж НИТХ-ын нэг Тэргүүлэгчийг тухайн банкны ерөнхий захирлаар батлав. Тийнхүү сангийн мөнгөөр банк байгуулж Улаанбаатар хотын дансыг төвлөрүүлжээ. 1999.9.21-ны Улаанбаатар сангийн удирдах зөвлөлийн тогтоолоор банкны дүрмийн санд 500 сая төг оруулан, тодорхой 2 иргэнтэй хэлэлцээ хийж, банк байгуулах тухай гэрээ, дүрэмд гарын үсэг зурах шийд гарсан. 2001.6.14-нд Улаанбаатар хотын банкны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гарч банкны дүрмийн санг 2 тэрбум болгох Монгол банкны шаардлагын дагуу Улаанбаатар сан 500 саяыг, нэр бүхий 3 иргэн нийлээд 500 сая төг–ийг тус тус нэмж хийхийг зөвшөөрчээ. Улаанбаатар банкны 1 тоот гэрчилгээгээр 2001.6.30-нд “Нийслэлийг хөгжүүлэх Улаанбаатар сан” ХХК-гаас 1 тэрбум төг. авсан. 2003.10.15-ны өдрийн банкны хувь нийлүүлэгч хурлын тогтоолоор дүрмийн санг 5 тэрбум болгож 20 хувийг Улаанбаатар сан, үлдэгч 80 хувийг хувь нийлүүлэгч иргэдийн хөрөнгө байна гээд сангын тэргүүн ба нэр бүхий 5 иргэн гарын үсэг зурав. Бас нэр бүхий 4 иргэн нэмэгдэж нийт 3 тэрбум төг оруулахаар болсон байдаг. Энэ банкыг нийслэлийн хөрөнгөөр байгуулсан боловч дүрмийн санг өсгөх шаардлага нэрээр удирдлага өөрсдийн хүмүүсээ ээлжлэн оруулсаар УБ хотын банкны ихэнхийг “хувьчлаад” авчихсан бололтой юм. Уг нь бол тэр эзэн нь гээд байгаа НИТХ өөрөө банкны тайлангаа сонсож хэнийг яаж оруулах тухай хэлцсэн байх ёстой мэт. 2000.3.08-нд Улаанбаатар сангийн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Улаанбаатар Даатгал компани байгуулах НИТХ-ын шийдвэр гарсан. 2002.5.08-нд Улаанбаатар сан нэр бүхий 6 иргэнтэй хамтран 100 сая төг-ийн дүрмийн сантай Улаанбаатар даатгал ХХК байгуулж мөнгө гаргах болов. 2005.7.01-д бас л дүрмийн санг нэмэх шаардлагын дагуу хувь нийлүүлэгч иргэд нь дүрмийн сангаа 500 сая төг. хүртэл өсгөж Улаанбаатар санд ногдох хувийг 8% болгосон байдаг. 25 дугаар зүйл. Нийслэлийн дүүрэг, хорооны удирдлагаас нийслэлийн өмнө хүлээх үүрэг 25.1. Нийслэлийн дүүрэг, хорооны удирдлага тухайн нутаг дэвсгэртээ энэ хуулийн хэрэгжилтийг хариуцна. Албан тушаалтан нийслэлийн өмнө үүрэг хүлээнэ гэдэг эргэлзээтэй хэллэг юм. Албан тушаалтан хуулиар оногдсон эрхээ хэрэгжүүлэх, ажлаа дээд шатныхаа удирдлагын өмнө хариуцахад л энэ зүйл заалтын утга санаа оршиж байгаа юм. 26.1. Нийслэл нь өөрийн туг, сүлд тэмдэг, хүндэтгэлийн дуутай байна. 26.2. Нийслэлийн туг, сүлд тэмдгийн загвар, хүндэтгэлийн дууг хэрэглэх журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. 27.1. Нийслэлийг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэнийг "Нийслэлийн хүндэт иргэн" -д өргөмжлөх болон бусад шагналаар шагнана. "Нийслэлийн хүндэт иргэн"-д өргөмжлөх асуудлыг нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ. 27.2. "Нийслэлийн хүндэт иргэн"-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw