[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 18 тогтсон бөгөөд зарим улс орон энэхүү харилцааны суурь үндэсийг нь Үндсэн хуулиараа тогтоож өгсөн байна. Дэлхийн олон оронд орон нутгийн төсвийн орлого нь 1) орон нутгийн татварын орлого; 2) төлбөр, хураамж; 3) улсын төсвөөс олгох шилжүүлэг (татаас, тусламж); 4) хуваалцах орлого зэрэг эх үүсвэрүүдээс бүрддэг. Орон нутгийн татвар бол нутгийн удирдлагын байгууллагын өөрийнх нь бүрдүүлсэн орлого. Энэ бол хамгийн энгийн ойлголт. Онолын хувьд орон нутгийн татвар нь орон нутгийн удирдлагын байгууллагаас 1) ногдуулдаг, 2) хувь хэмжээг нь тогтоодог, 3) өөрсдөө хураадаг, 4) орлого нь орон нутгийн төсөвт хуримтлагддаг байх ёстой.5 Яагаад орон нутгийн засаг захиргаа өөрийн орлоготой байх ёстой вэ? төвлөрлийг сааруулах, хариуцлагыг дээшлүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах, төсвийн гадуурх орлогыг бууруулах. Гэхдээ улсын төсөвт төвлөрөх татварын орлогыг орон нутгийн татварын орлоготой андуурч болохгүй. Эдгээр татваруудыг ногдуулах, хувь хэмжээг нь тогтоох, хураалт зэргийг төв засгийн газар хариуцдаг байна. Харин орон нутгийн төсвийн орлогын нэг бүрэлдэхүүн болдог хуваагдах орлого буюу улсын төсвийн орлогоос тодорхой хэсгийг орон нутагт шилжүүлэх хэлбэр нь дэлхийн олон оронд түгээмэл байдаг. Хүснэгт 1. Татварын төвлөрсөн болон төвлөрсөн бус системд илрэх эерэг, сөрөг нөхцөл байдал6 Төвлөрсөн Төвлөрсөн бус Эерэг Сөрөг Эерэг Сөрөг Эдийн засгийн нэгдсэн бодлого, зохицуулалт Орон нутгийн нөөц бүрэн дүүрэн ашиглагдахгүй байх Орон нутгийн нөөцийн ашиглалт Макро зохицуулалт сулрах Орон нутгаа хянах Орон нутгийн санаачлага буурах, бэлэнчлэх Идэвхи санаачлага өрсөлдөөн Засгийн газрын хяналт Татварын ачаалал орон нутагт жигд Орлогын дахин хуваарилалтаас үүсэх хүнд суртал, зардал Уян хатан Татвар төлөгчид харилцан адилгүй татвар төлөх Орон нутгийн чанартай бодлого, зохицуулалт Орлогоо төлөвлөх боломж Бүс нутаг хоорондын тэгш бус байдал Зардлын хариуцлага сул Зардлын хариуцлага өндөр Шилжилт 5 Орон нутгийн төсвийн орлогын хуваарилалтыг зохистой хангах нь. Судалгааны тайлан. Нээлттэй нийгэм форум. 2009 он. 11 дэх тал. 6 Татварын бодлогын їндсэн асуудал. “Мянганы хєгжлийн зорилт–9: Тєсвийн їйл явц дахь иргэний нийгмийн оролцоо” сэдэвт сургалт. МХЗ-9 тєслийн баг, Удирдлагын академи. 2009.03.23.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw