[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 115 томъёоны аль нэгийг хэрэглэж хүчин төгөлдөр саналаас тооцоо хийхэд тойрогт ч, муж, бүс нутгийн хэмжээнд ч, үндэсний 1 тойргийн хэмжээнд ч босгыг тогтоох боломтой. Империал квотын томьёог маш цөөхөн оронд түхайлбал Экватар, Италийн Депутатуудын танхимын сонгуульд хэрэглэдэг. Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоонд олонхи орнуудад саналын босгыг тогтоохдоо Наге, Droop-ийн босго тогтоох аргыг хэрэглэдэг байна. Харин суудал хуваарилахдаа D’Ноndt, Сент-Лагийн аргыг түлхүү хэрэглэдэг байна. Судалгаанд хамрагдсан 75 улсын дотор намуудад суудал хуваарилахдаа D’Ноndt-ын аргыг 33 улсад, Сент лагийн аргыг 7 улсад ашигладаг байхад ХагенбахБишхоффын зэрэг зарим аргуудыг цөөхөн зарим орнуудад ашиглаж байна. Эдгээрээс дундажийг нь сонгоё гэвэл D’Ноndt-ын аргыг сонгож болохоор байна. Сонгуулийн тойрог, сонгогчид хамаарах онцлогийг сонгуулийн хуульд зөв тусгах хэрэгтэй. Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоог сонгосон тохиолдолд тойргийг хэд хэдэн хувилбараар байгуулж болох талтай. Тойрогт оногдох суудлын тоо олон байх тутам суудлын хуваарилалт улам илүү хувь тэнцүүлсэн шинжтэй болдог байна. Үүнд: а/ Улсын хэмжээнд нэг тойрог байгуулах хувилбарыг сонгоход намаас нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт олонхи тохиолдолд хаалттай байдгийг анхаарлын гадна үлдээж болохгүй. Энэ тохиолдолд нэрсийн жагсаалтыг нам дотроо эрэмбэлж тогтоогоод сонгуулийн компаний үед хуульд заасан тодорхой тохиолдлоос бусад нөхцөлд өөрчлөлт оруулахгүй байх механизмыг тогтоох шаардлагатай. б/ Улсын хэмжээнд олон мандат бүхий хэд хэдэн тойрог байгуулж, тэдгээрт нзр дэвшигчдийг сонгохдоо намын нээлттэй нэрийн жагсаалтаас сонгодог практик хувь тэнцүүлэн хүваарилах сонгуулийн тогтолцоотой олонхи оронд ашиглаж байна. Намуудын нээлттэй нэрийн жагсаалтаас сонголт хийхэд 2 үндсэн аргыг хэрэглэж байна. - Намаас нэр дэвшигчдийн нээлттэй жагсаалтыг гаргаж тодорхой нэр дэвшигчийн төлөө саналаа өгч, тэр нь намын саналд тооцогддог. Намын нэр дэвшигчдийн нээлттэй жагсаалтаас сонголт хийх хувилбар нь намынхаа нэр хүндийг дагаж, цөөхөн санал авсан том намын нэр дэвшигчид суудал оногдож байхад олон санал авсан жижиг намын нэр дэвшигчид суудал оногдохгүй байх тохиолдол цөөнгүй гардаг нь энэ хувилбарын дутагдалтай тал гэж үзэж байна. Голландад тойрогтоо босго саналын 25%-иас дээш санал авсан нэр дэвшигчид дараалал хамаарахгүй сүудал олгогддог байна. - Намаас нэр дэвшигчдийн жагсаалтад бүхэлд нь дүгнэлт өгч, жагсаалтад нь санал өгөх хувилбар байдаг. Судалгаанд хамрагдсан сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо бүхий 75 улсаас 37 нь намын хаалттай жагсаалтыг, 38 нь намын нээлттэй жагсаалтыг журамласан байгаагийн дотор үндэсний хэмжээний 1 тойрогтой тогтолцоонд намын хаалттай жагсаалтыг түлхүү хэрэглэж байна. в/ Хувь тэнцүүлэн хуваарилах болон олонхийг төлөөлөх тогтолцоо хосолсон холимог хувилбарыг дэлхийн 30 шахам орнуудад ашигладаг. Ер нь холимог тогтолцоог ихэнхи тохиолдолд газар нутгийн хэмжээ томтой, олон хүн амтай, олон үндэстэн ястан оршин суудаг, бүс нутгийн болон үндэстний эрх ашгийг төлөөлөх зайлшгүй шаардлагатай улс орнуудад сонгосон байдаг. Б/ Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо бүхий зарим улс орны эрх зүйн зохицуулалт Одоогийн байдлаар судалгаанд хамрагдсан дэлхийн 75 улсад сонгуулийн хувь тэнцүүлэн хуваарилах, түүнтэй ойролцоо тогтолцоогоор хууль тогтоох дээд байгууллага буюу аль нэг танхимыг нь бүрдүүлж байгаагийн дотор Боливи, Ардчилсан Конго, Герман, Унгар, Шинэ Зеланд, Тайвань, Тайланд зэрэг 18 улсад сонгуулийн холимог тогтолцоог сонгосон байна. Мөн Ази тивийн 11, Европ тивийн 37, Африк тивийн 13, Америк тивийн 14, Австрали, далайн орнуудын 2, Франц, Голландын эзэмшил арлын 4 улсад сонгуулийн хувь тэнцүүлэн хуваарилах буюу түүнтэй ойролцоо тогтолцоотой байна. Сонгуулийн тогтолцоог сонгохдоо түүнд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг нэг энгээр нь
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw