Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 21 хэрэгжүүлэхэд шаардлагатай орлогын хэрэгцээг тооцож үзэх шаардлагатай7 бөгөөд тэрхүү чиг үүрэгтэй нь нягт уялдуулж орон нутгийн өөрийн орлогыг болон төв засгийн газартай хуваалцах татварын нэр төрлийг тодорхой зааж, бүх төрлийн зорилтот болон ерөнхий тэтгэлгийн шинж чанар, тэтгэлгийн нийт хэмжээ, түүнийг хуваарилахад ашиглах томъёо зэргийг нарийн тодорхойлох хэрэгтэй. Шинэ төрлийн татвар:  Хуулийн төсөлд тусгасан татваруудаас гадна дархан цаазат бүс нутагт оршин суугчдаас авах тусгай төрлийн татварыг бий болгох.  Мөн хотод тулгамдаад байгаа хогны асуудлыг татвар, хураамж эсвэл төлбөр зэрэг хэлбэрийн аль нэгээр илүү нарийвчилсан зохицуулалтаар нийслэлийн татварын харилцааг зохицуулах хуульд тусгах. Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхийн тулд дараах асуудалд анхаарах хэрэгтэй:  бодлогын баримт бичгийг иж бүрэн болгох,  зарим бодлогын асуудлыг тогтвортой байлгах, хөрвөх чадвартай байлгах,  орон нутгийн эрх мэдэлд татварын ямар төрлүүдийг төвлөрүүлж байхыг тодорхой болгох,  татварын хувь хэмжээг орон нутгийн эдийн засгийн үндэслэлтэй, нийгмийн хамгааллын зардалыг уялдуулж тогтоох,  мониторинг, үнэлгээний тогтолцоог бий болгох. 2.3.3.Нийслэлийн өмчийн эрх зүйн зохицуулалтын талаар Хуулийн төслийн 18 дугаар зүйлийн 5 дугаар заалтаар Нийслэлийн өмчийн эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан байна. Хуулийн төсөлд саналыг гаргахдаа бусад хууль тогтоомжид тухайн заалтын талаар хэрхэн зохицуулсан болон хуулийн төсөлд тусгагдсан зарим тодорхойгүй заалтын талаар заалт тус бүр дээр дараахь саналыг гаргалаа. Үүнд: 7 Монгол Улсын тєв орон нутгийн харилцааг шинэчлэн тодорхойлох нь: орон нутгийн удирдлагын шинэтгэлийг хэрэгжїїлэх боломжит чиглэлїїд. Хэлэлцїїлэгт зориулсан тєсєл. НЇБХХ-ийн Суурин тєлєєлєгчийн газар. 2008.10-р сар. Хуулийн төслийн заалт Санал 18.1.Нийслэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан өмчтэй байх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлд Орон нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн 77.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэж хуульчилсан байна. Мөн хуульд төрийн болон орон нутгийн өмчийн талаар нарийвчлан хуульчилсан байх бөгөөд төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх журам, төрийн болон орон нутгийн өмчийг ангилсан байдаг. Иймд тодорхой саналгүй. 18.2.Нийслэлийн өмч нь хуульд заасан үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74-р зүйлд орон нутгийн өмчийн талаархи ойлголтийг хуульчилсан байдаг.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw