[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 5 Ихэнхи улс орнуудад Үндсэн хуулиар нийслэл хотын статусыг хуульчилсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” хэмээн нийслэл хотын статусыг хуульчилсан. Нийслэлийн статус гэдэг ойлголт нь тухайн хот улсын нийслэлийн үүргээ гүйцэтгэхтэй холбоотой эрх зүйн байдлыг тодорхойлдог ба энэ нь Үндсэн хуулийн дагуу тусгай хууль болон дүрмээр зохицуулагддаг байна. Өнөөгийн байдлаар тодорхой улс орны нийслэлийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, түүх, геополитикийн үүрэгтэй холбоотой асуудал өргөн хүрээтэй, цогц судалгаа шинжилгээний объект болж, гүн гүнзгий судлагдаагүй боловч орчин үеийн нийгмийн хөгжлийн шууд үр дагавар болж шинэ маягийн нийслэл хотууд бий болсон, олон оронд уламжлалт нийслэлийн шинж чанар өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаас үүдэн энэ асуудалд хандах судлаачдын сонирхол идэвхижиж байна гэж үздэг1. Тухайлбал, урьд нь буурай хөгжилтэйд тооцогдож байсан улс орнуудад хөгжилтэй дэд бүтэцтэй том нийслэл хотууд бий болсон, нийслэл хотуудын шинж чанар өөрчлөгдөн нийгмийн том нийтлэг бүхий хот-улсууд болох хандлага бий болсон, эдгээр нийслэлүүд бусад улсуудын нийслэлийн хамтлагт идэвхитэй нэгдэх болсон зэрэг шинэлэг үзэгдлүүд судлаачид, ажиглагчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Ерөнхийдөө нийслэлийг үзэгдлийнх нь хувьд судлахад шинжлэх ухааны судлагдахууны хувьд нэг талаас бага судлагдсан байдал, нөгөө талаас маш олон талтай судлагдахуун болохыг онцолжээ2. Судлаачдын үзэж байгаагаар олон орны нийслэлийн түүх, үйл ажиллагааны анализ судалгаагаар улсын нийслэл хотын түүхэн хувь заяа, улс төр, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг дараахь гурван уялдаа холбоо бүхий хүчин зүйлээр тодорхойлдог байна. Үүнд: 1. Орон зай, цаг хугацааны хүчин зүйл өөрөөр хэлбэл, тухайн нийслэлийн байгуулагдсан цаг хугацаа, газар зүйн байршлын хүчин зүйл, 2. Нийслэлд соёл, зан суртахуун, шашин, оюун санааны амьдралын төвлөрсөн байдал, 3. Нийслэлд улс орны улс төрийн амьдрал төвлөрсөн хүчин зүйл эдгээр болно. Түүнчлэн нийслэлийг бүс хоорондын харилцааны үүднээс хоёр категори болгон авч үздэг. Үүнд: Улс төр, захиргааны статустай нийслэл-энэ нь улс төрийн төв бөгөөд тухайн улсын төрийн дээд байгууллагууд оршдог, албан ёсны нийслэл болно. Албан бус нийслэл- энэ нь том хотууд, улс, бүс нутгийн олон чиг үүрэгт төвүүд юм. Эдгээр нь хууль ёсны статусгүй боловч ерөнхий утгаараа нийслэлийн чухал чиг үүргийг үндэсний болон олон улсын түвшинд гүйцэтгэдэг. Жишээ нь, Нью-Йорк хот АНУ-ын санхүү-эдийн засгийн төв, Дюссельдорф хот Рур мужийн төв гэх мэт. Нийслэлийн гүйцэтгэх чиг үүргийн хувьд онцлох хоёр бүлэг чиг үүргийг тодорхойлж болно. Үүнд: 1. Нийслэлийн тэргүүлэх байр суурийг тодорхойлох чиг үүргүүд: Юуны өмнө нийслэлийн чадамж нь тэргүүлэгч болохын хувьд хотын үйлчилгээний чиг үүргүүдээр илэрдэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаан, боловсрол, төрийн бус байгууллага, санхүүгийн ба олон улсын байгууллагуудын төвлөрөл, соёлын болон нийтийн үйлчилгээ бөгөөд эдгээрийн харилцан 1 Эдийн засгийн газар зүй, нийгмийн газар зүйн шинжлэх ухаанд харин нэлээн судлагдсан байна. 2 T.I. Jaskova Capital region and capital position: ratio of concerts. www.belchas.by
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw