[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 98 дутагдаж байна. Жишээ нь, голландад “жуулчин татах зохиулалттай” өвөрмөц гудамж11 ...[энэ тэр] гэж байдаг юм байна. Тэнд, тэрийгээ эдийн засгийн чөлөөт бүс гэдэггүй юм байна. Энэ төслийн 20.1–д, Нийслэлийн чөлөөт бүс байгуулах, түүний хэлбэр, удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, чөлөөт бүсэд мөрдөх татвар, гаалийн дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулна; гэжээ. 4.8. Улаанбаатар хот нийслэлийн чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарах зардлыг улсын төсөвт тусган төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат бүтээгдэхүүний санхүүжилт хэлбэрээр олгоно. ОХУ–ын хууль тогтоомжид “хот нийслэлийн үүргийг хэрэгжүүлэх” гэсэн үг хэллэг бий. Тэндэхийн, нийслэлийн статусын тухай хуульд, Москва хотын Засаг захиргааны бүрэн эрхийг нэмж өргөтгөх маягаар зохицуулалт хийж “тухайн хотын нийслэлийн үүргийг биелүүлэх” боломжийг хангасан байдаг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд “УБ хот нийслэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх” гэснийг ялимгүй өөрчилж дээрх хэлбэрт оруулж болох юм. Угтаа бол, хот үүрэг биелүүлээд байгаа биш хотын дарга тухайн хотын удирдлагад тусгай статусаар олгогдсон нэмэлт бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд л уг тавигдсан зорилго биелэнэ. 5.1. Нийслэлийн удирдлага нь суурин соёл иргэншлийн тэргүүлэх байр суурийг хадгалан хөгжүүлэх бие даасан бодлого хэрэгжүүлнэ. 5.4. Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлт нь үндэсний уран барилгын өв уламжлалыг орчин үеийн ололт, хот байгуулалтын дэлхийн шилдэг жишигтэй хослуулан хөгжүүлэх бодлогод үндэслэнэ. (5.1.) Нийслэлийн удирдлага, Улаанбаатар хотын удирдлагыг тус тусдаа зүйл мэтээр ойлгох хандлага байна. Нийслэлийн улирдлага гэвэл хотын удирдлагын, эсхүл, хотын удирдлага гэвэл нийслэлийн удирдлагыг хэлж байлтай. Гэтэл үгүй, энд ойлголтын зөрүү яваад байна. Бүр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч”-ийн албан тушаалыг дотор нь 2 салгах тухай яриа ч гарч байгаа юм. Хууль гарчгийн хувьд л “нийслэлийн” гээд яваад байгаа болохоос биш, [үнэн чанартаа] монголын том хотын тухай хууль юм. Улаанбаатар бол эхлээд хот ... дараа нь нийслэл. Тиймээс ядаж “нийслэл Улаанбаатар хотын ...” гээд явсан ч болохоор юм. (5.4.) Манай үндэсний уран барилгын өв уламжлал гэж онцолж сүрхий дурдаад байхаар бодит зүйл байхгүй нь гашуун боловч үнэн юм. Хэдэн сүм бий. Харин, УБ хотод ижил барилга байшин аль болохоор цөөн байлгах тэр чиглэлд санаа оноо оруулбал нэн сайн байхсан. 6.1. Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх бөгөөд алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон, чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэст багтана. 11 жишээ нь, амстердамын зарим гудамж;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw