[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 95 зохицуулана. 6. Москва хот ОХУ-ын нийслэлийн үүргээ биелүүлэхэд ОХУ-ын төсвөөс гарах, гаргах тэтгэмжийг Холбооны улсын нэгдсэн төсөвт тусгай зүйл анги болгон суулгана. 9. Москва хотын өмчлөлд байгаа газрыг Холбооны улсын түвшний төрийн захиргааны байгууллагуудад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хэрэг болох байшин барилгаа барихад нь зориулж ... ОХУ-ын Засгийн газраас гаргасан жагсаалтын дагуу олгоно. Олгох газрыг ОХУ-ын өмч болгон худалдаж ... мөн түрээслүүлж болно. Ингэхдээ, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хохирол учруулахгүй. 12. ОХУ-ын нийслэл Москва хотын дүрмийг Москвагийн Дума батална. 2. НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ШҮҮМЖ, ЗАРИМ ХАРЬЦУУЛАЛТ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан. Түүний агуулгыг эргэн харж, өөрчилж сайжруулахаар боловсруулсан энэ төсөл-шинэчилсэн найруулга хуучнаасаа ихээхэн ялгаатай юм. Оруулахаар зэхсэн нэмэлт өөрчлөлтийн хэмжээ одоо үйлчилж байгаа хуучин хуулийн бүтэц агуулгын дийлэнхи хэсгийг хамарчээ. Төсөл санаачлагчаас УИХ-д ирүүлсэн танилцуулгад тухайн хуулийн агуулгын өөрчлөлтийн шинэлэг ... хуучнаасаа давуулаг талыг нь дэлгэрэнгүй дурдсан байна. Тиймээс бид хуулийн төслийн агуулгыг аль болох өөр өнцгөөс харж, улам сайжруулах боловсронгуй болгох чиглэлд шүүмж санаа гаргах, зарим дэвшилтэт саналыг гадны туршлагад тулгуурлан хэлэхийг зорьсон болно. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу Тамгын газрын Судалгааны төвийн ажлын баг нийтдээ гадаадын 5 орны ижил төстэй хуульд агуулгын шинжилгээ хийсэн. Энд бид, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхдагч шүүмжийг бэлтгэхдээ завсар хоорондуур нь Оросын Холбооны Улсын нийслэлийн эрх зүйн зохицуулалтын зарим анхаарууштай онцлог байдлын талаар (тусад нь бус), харин төслийн тухайн холбогдох заалтынх нь харалдаа шаардлагатай гэж үзсэн газраа зэрэгцээ байдлаар дурдаад явахаар хялбаршуулж нэгтгэсэн бүтцийг ашиглав. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл ... харин хойд хөрш маань холбооны улс юм. Гэхдээ, энэ нь Оросын Холбооны Улсын эрх зүйн зохицуулалт Монголд таарамжгүйг нотлох үзүүлэлт болох үндэсгүй. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдлыг тогтоохдоо гадаадын шилдэг туршлагыг авч хэрэглэх, юуны өмнө, хөрш зэргэлдээх улс орнуудад тухайн асуудлыг хэрхэн зохицуулсныг тухайлан сонирхох нь зүй ёсны ... эн тэргүүнд хийгдэх анхдагч ажилбарын нэг байх ёстой болов уу. УИХ-аар хэлэлцэн батлахаар зэхэж байгаа Нийслэл (Улаанбаатар хот)-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн10 агуулгын зарим сөрөг онцлогийг тодруулахыг зорихдоо бид бүлэг заалтын дугаарын өсөх дарааллаар, аль болохоор зүйлчлэн ахих боломж эрсэн. Ингэх нь, төслийг дүүрэн харах бололцоо олгож, гадны туршлагыг чухам хаана юун дээр голлон анхаарахыг хэлэхэд дөхөмтэй болгоно гэж үзэв. 10 Шинэчилсэн найруулга, 2010.4.06;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw