Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 25 асуудлыг хэлэлцэн саналаа эрх бүхий байгууллагад хүргүүлэх шаардлагын биелэлтийг хангуулах;  22.2.2. дээд шатны байгууллага болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас газрын ашиглалт, хамгаалалтын талаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;  22.2.3. нутаг дэвсгэртээ нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг хариуцах. Иймд хуулийн төсөлд заасан Хороо, түүний удирдлагын бүрэн эрхийн газартай холбоотой энэхүү заалтыг Газрын тухай хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлагатай болно. 12.4. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь газар эзэмшүүлэх, ашиглуулах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох шийдвэр гаргахдаа энэ хуулийн 12.3.1-д заасан саналыг заавал үндэслэнэ. Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай зэрэг газрын харилцаатай холбогдох хуулиудад газрын харилцаанд төрийн захиргааны байгууллага, тухайн шатны Засаг дарга ямар эрх, үүрэгтэйгээр оролцохыг нарийвчлан зохицуулсан байдаг. Иргэн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, өмчлөх харилцаанд захиргааны байгууллага дараахь төрлийн оролцоо байхаар хуулиар тодорхойлсон байдаг. Үүнд: 1. Зөвшөөрлийн тогтолцоо;  Газар эзэмших, ашиглах, өмчлөхөд тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авах;  Газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхэд тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авах;  Газар эзэмшигч газраа бусдад ашиглуулахад тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авах;  Газар өмчлөгч нь өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулахад тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авдаг байна. 2. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө; 3. Өмчлөлд байгаа болон гэрээгээр эзэмшиж байгаа газрыг хугацаа дуусахаас өмнө газрын нөхөн олговортойгоор эргүүлэх авах; 4. Газар эзэмших эрх дуусгавар болоход газар чөлөөлөх; 5. Иргэдийн эзэмшил, ашиглалтанд байгаа газрыг нийтийн эдэлбэр болон тусгай хэрэгцээнд ашиглах зэрэг болно. 2.3.5. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалтын талаар: 20 дугаар зүйл. Нийслэлийн чөлөөт бүс байгуулах Хуулийн төслийн 20.1. Нийслэлийн чөлөөт бүс байгуулах, түүний хэлбэр, удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, чөлөөт бүсэд мөрдөх татвар, гаалийн дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулна. Уг хуулийн төслийн танилцуулга /6-Г/-д дурьдсанаар нийслэлийн эдийн засаг, аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулан ажиллуулах журмыг холбогдох хуулиар тогтоож өгөхөөр тусгалаа хэмээн заасан бөгөөд хуулийн төсөлд уг санаа ерөнхий утга агуулгаар тусгагдаж орсон.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw