[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 49 30.1.2.хуульд заасан зөвшөөрөлгүйгээр газар эзэмших, ашиглах, барилга угсралтын ажил явуулах, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх ашигт халдах, бусдын орц, гарцыг хаах; 30.1.3.инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ашиглах, гэмтэл учруулах; 30.1.4.хотын ногоон байгууламж, байгалийн болон таримал мод, бут, сөөгийг хугалах, устгах, сүйтгэх; 30.1.5.байгаль орчин, нуур, цөөрөм, гол, горхи, булаг, шандыг ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаар бохирдуулах; 30.1.6.хий, шахмал болон боловсруулсан түлш, нүүрс, мод, цаас, малын гаралтай түлшнээс өөр хорт утаа ялгаруулдаг зүйлсийг түлшинд хэрэглэх; 30.1.7.суурьшлын зөвшөөрөгдөөгүй бүсэд мал аж ахуй эрхлэх. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага --------------------- 31.1.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна: 31.1.1.энэ хуулийн 15.1.1-15.1.3, 15.1.5-15.1.9-т заасныг зөрчсөн иргэнийг 50000-100000 төгрөгөөр торгох; 31.1.2.энэ хуулийн 24.1.3-24.1.5-д заасныг зөрчсөн иргэнийг 50000-100000, аж ахуйн нэгж, байгууллагыг 300000-1000000 төгрөгөөр торгох; 31.1.3.энэ хуулийн 30.1.1-30.1.3, 30.1.5-30.1.7-д заасныг зөрчсөн иргэнийг 50000-100000, аж ахуйн нэгж, байгууллагыг 300000-1000000 төгрөгөөр торгох; 31.1.4.энэ хуулийн 30.1.4-т заасныг зөрчсөн бол хугалсан, устгасан мод, бут, сөөгийг ширхэгээр, сүйтгэсэн цэцэг, зүлгийн эзлэх талбайн хэмжээг 5 дахин өсгөсөн хэмжээгээр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw