Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 104 Торгуулиар мөнгөн сан бүрдүүлнэ гэдэг байж болшгүй зүйл. Үүний оронд яригдаад байгаа “нийслэлийн оршин суугчийн татварын ... (төдөн) хувь нь хороондоо үлдэж нийтийн эрх ашгийн төлөө зарцуулагдана” ... гэвэл хамаагүй дээр. 14.1. Нийслэлийн оршин суугч дараахь эрх эдэлнэ: 14.1.1. нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагаар хэлэлцэж байгаа асуудлаар мэдээлэл авах, санал өгөх; 14.1.2. нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан санал дэвшүүлэх; (14.1.1.) Нийслэл Улаанбаатар хотын удирдлага иргэний саналыг хүлээж авахаас цааргалах, санал тавихыг санаархсан хүнийг үзэгдэхүйц эрх мэдэлгүй субъект руу “пааслах” гэсэн санаагаа үүгээр баталгаажуулах гэж байна. Энд, иргэний эрх оршин суугчийн эрхийн ялгамжийг зааглан тодруулах шаардлага гарч ирж байна. Нийслэлийн удирдлагад гаргаж байгаа санал бол өргөдөл гомдлын асуудал. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол санал тусгай хуулийн дагуу шийдэгддэг. Тэр хуулийн 7 дугаар зүйлд “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг холбогдох албан тушаалтан заавал хүлээн авах тухай, мөн тухайн байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдол, саналыг үндэслэлгүйгээр өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болохгүй; тухай тус тус заасныг нэмж дурдъя. 15 дугаар зүйл. Нийслэлийн оршин суугчийн үүрэг 15.1.Нийслэлийн оршин суугч дараахь үүрэг хүлээнэ: 15.1.2. нийслэлийг хөгжүүлэх ажилд идэвхитэй оролцох; 15.1.3. нийтийн эзэмшлийн эд зүйлийг зохистой ашиглах, амьдарч байгаа орчноо цэвэр байлгах; 15.1.4. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлийн бүсэд оршин суух; 15.1.5. оршин суугаа нутаг дэвсгэртээ гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны болон цагдаа, онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд оролцох, нийгмийн хэв журмыг сахих; 15.1.6. нийслэлд оршин суухдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу харьяалах хороонд 10 хоногийн дотор бүртгүүлсэн байх; 15.1.7. түр хугацаагаар оршин суугч нь хүндэтгэх шалтгааны улмаас энэ хуулийн 13.2-т зааснаас дээш хугацаагаар нийслэлд оршин суух бол мөн хугацаагаар сунгуулах; 15.1.8. нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх; (15.1.2.) Ач холбогдол багатай заалт. Нийслэлийн иргэн татвараа төлж байгаа нь нийслэл хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг илтгэх хангалттай үзүүлэлт мөн. Төсөлд, энэ мэт, тунхаглал шинжтэй тодорхойгүй заалтууд нилээн байна. (15.1.7.) Түр хугацаагаар суугаа гадаадын иргэнийг ч тэр бүр бүрэн сайн бүртгэж чадахгүй байгаатай харьцуулж, нилээн прагматик байдлаар асуудалд хандвал монголынхоо иргэнд хавьгүй өргөн боломж нээмээр байна. Дээр үеийн “зам явах” гэж нэг айхтар чирэгдэлтэй бичиг байсансан ... 18.1. Нийслэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан өмчтэй байх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw