[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 65 захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах, хилийн цэсийг батлах асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ. 11.3. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 11.4. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэж болно. 11.5. Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.5.1. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дүүрэгт шилжүүлсэн өмчийн болон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх; 3. Районы үйл ажиллагааны хүрээнд хотын удирдлагын чиг үүрэгт ороогүй районы нутаг дэвсгэр дээрх бүх асуудал багтана: а. хөрөнгө оруулалт б. Районы нутаг дэвсгэр дэхь барилга байгууламж в. Районы мэдлийн үл хөдлөх хөрөнгө г. хотын даргын зөвшөөрлөөр районы мэдлийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах д. районы нутаг дэвсгэр дэхь хотын захиргааны байгууллагуудын харьяаны боловсрол, хүмүүжлийн байгууллагууд, районоос санхүүждэггүй боловсролын байгууллагууд. хүүхдийн цэцэрлэг, нийгмийн халамжийн байгууллагын салбарууд, номын сангууд, спорт амралтын байгууллагууд хотын зөвлөлийн шийдвэрээр районд үйл ажиллагаагаараа харьяалагдана е. Хотын мэдлийн ногоон байгууламж, хот доторх зам, ё. Районы захиргааны нэгжүүд ж. Геодези картографийн асуудал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw