[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 182 Төрийн удирдлагын үйл явцад аутсорсингийг ашиглах аргыг судлах Төрийн үйлчилгээг гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлсэн зарим орны туршлагыг харьцуулан судлаж дүгнэлт хийх Судалгааны аргачлал: - Төрийн салбарын шинэчлэлийн агуулга, мөн чанар, онцлогын харьцуулалт, - Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхтэй холбоотой материалыг судалж нэгтгэн дүгнэх, - Бичиг баримтын судалгаа Энэ хүрээнд: Төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх асуудалтай холбоотой ном, материал, судалгааны тайлангуудад анализ хийсэн Бусад орнуудын туршлага, цуглуулсан мэдээлэлд нэгдсэн боловсруулалт хийсэн Судалгааны материалыг нэгтгэн дүгнэж, судалгааны тайлан бичсэн Судалгааны багийг Улсын Их Хурлын Тамгын Газрын Судалгааны төвийн референт-шинжээч А.Пагма ахлаж (I, II бүлэг, III.5) судлаач Б.Ариунжаргал (III.1), судлаач Т.Мягмаржав (III.2) судлаач О.Нарантуяа (III.3,4) нар гүйцэтгэв. Судалгааны дүгнэлт: 1. Бидний судалгаандаа авч үзсэн гадаадын улсуудад төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх үйл явц нь гол төлөв төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдсан ба Концесс, Тендер, Өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага, мэргэжлийн холбоод, аутсорсингоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зэрэг олон янзын хэлбэрээр хэрэгжсэн байна. Манай улсад энэ чиглэлийн үйл ажиллагааны концесс, тендер, гэрээгээр гүйцэтгүүлэх эхлэл тавигдсан бөгөөд харин төрийн зарим чиг үүргийг шилжүүлэн гүйцэтгүүлэхэд аутсорсингийг ашиглах, өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх хэлбэр төдийлэн нэвтрээгүй байна. 2. Гадаадын зарим орны туршлагаас харахад төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор төрийн зарим үүргийг улсын бус секторт шилжүүлэн гүйцэтгүүлэх үйл ажиллагааг олон янзын хэлбэрээр нэвтрүүлсэн нь үр дүнтэй болжээ. Үүнийг улс бүрээр нь нэгтгэн авч үзье: а/ Их Британи Түншлэл (Partnerships UK-PUK) байгууллага нь 51 хувь нь хувийн салбарын пүүс компанууд, үлдсэн 49 хувийн хувьцааг Сангийн Яам (HM Treasury) болон Scottish Executive эзэмшдэг ба хөрөнгөө хувь эзэмшигчдээс зээлийн хувьцаа хэлбэрээр босгож, зөвхөн шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжих болон төрөөс баримтлах Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийн зорилтын хүрээнд шинэ бизнес хэрэгжүүлэхэд зориулж ашигладаг, илүүдэл ашгийг буцаан хөрөнгө оруулдаг ба хувь эзэмшигч нарт олгодоггүй байна. Түүнчлэн Их Британийн Төрийн үйлчилгээний Омбудсмен ажиллуулдаг ба төрийн үйлчилгээний стандартын дагуу түүний чанар хүртээмжийг шалгадаг байна. б/Австрали улсын “Partnerships Victoria” бодлогын баримт бичиг нь хамтын хэлэлцээр хийхийн өмнөх шийдвэр гаргалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулах, төслийн менежмент,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw