Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 192 Бараа материал, үйлчилгээ зарласан өдөр цагаас хойш 25 хоногийн дотор бичиг баримтыг өгсөн байна. Зарим тохиолдолд явуулж байгаа агентлаг нь доод талын хугацаа нь 10-аас доош хоногоор тогтоож болдог байна. Хариуцлага ба ил тод байдал Ажил үйлчилгээг авахад хамгийн эхэнд тавигддаг асуудал нь хариуцлага, ил тод байдал юм. Агентлаг болон түүний албан тушаалтанууд бараа материал үйлчилгээг авах бүх үе шатанд нээлттэй, ил тод явуулах ёстой. Хариуцлага гэдэг нь: тухайн бараа материал үйлчилгээг авахад гаргаж буй шийдвэр, үйлдлээ хариуцна. Ил тод байдал, хариуцлага хоёрын суурь нь хууль эрх зүйн үүрэг, бодлого (баримт бичиг үнийн санал бусад зүйлийг багтаасан) юм. Агентлаг нь үйлчилгээ авах бүртээ ажлынхаа баримтуудыг тухай бүрт нь авч хадгалж байх ёстой. Тухайн агентлаг нь өөрийн ажилтнууддаа дараахь байдлыг гаргуулахгүйн тулд доорхи шаардлагыг тавьдаг байна. 1. албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх, 2. шударга байх, 3. ямар нэгэн шударга бус байдал илэрвэл түүнийг шалгаж үзэх, 4. Австралийн Засгийн газраас баримтладаг бодлогын дагуу тухайн бараа материал, үйлчилгээг авах байгууллагын зохиож буй үйл ажиллагаа, хүлээн авалт зэрэгт оролцохгүй байх шаардлагыг тавьж дээр дурьдсан үйл ажиллагаануудыг хориглодог байна. Үнэ ба чанар Бараа материал авах үед үнэ болон чанар хоёр нийцэж байгаа талаар тус бүрд нь нарийн судалж үздэг байна. Үнэ ба чанарын хоорондын зохилдолгоонд өртөг голлох үүрэг гүйцэтгэхгүй. Харин энэ зохилдолгоонд дараахь зүйлүүдийг авч үзнэ.  тухайн бараа материал, үйлчилгээ шаардлагатай эсэх,  тухайн бараа материал, үйлчилгээг авахад гүйцэтгэж байгаа талын чадвар, ажилласан хугацаа, туршлага  тухайн саналын эрсдэл  гэрээний хувилбарын дүгнэлт (гэрээний үнэлэлт хувилбаруудад үнэлэлт өгөх, өөрөөр хэлбэл, гэрээний хувилбарыг өргөтгөх, багасгах) Жижиг, дунд үйлдвэрлэл Засгийн газар бараа материал, үйлчилгээ авахдаа тухайн ажиллагааг хариуцсан хүмүүс жижиг, дунд үйлдвэрлэлүүдэд ижил тэгш эрх олгоно. Ямар нэг шалтгаанаар түрүүлж хасахгүй. Бараа материал, ажил үйлчилгээний 10-аас доошгүй хувийг (квот) жижиг, дунд үйлдвэрлэлээс авдаг байна. 3.2. Их Британи Улс Их Британи улсад XVIII зуунаас анх эхлэн орон нутгийн баян хүмүүс зээлийн сан бий болгон хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө мөнгө зээлж, эвдэрч муудсан зам засаж түүнийгээ ашиглуулахдаа хэрэглэгчийн хураамжийн шимтгэл авч зээлсэн өрөө буцаан төлдөг байжээ. XIX зууны дунд үед Лондон хотын гүүр барих засварлах ажлын санхүүжилтийг иймэрхүү байдлаар бүрдүүлсэн сангаас хийж байжээ. Энэ концессийн гэрээ нь цаг хугацааны хувьд хамгийн урт түүхтэй нь байсан байна. Анх Лейборист намын засгийн газар 1997 онд иргэдэд өндөр чанартай төрийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратеги зорилт дэвшүүлэхдээ Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийг санаачилж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw