[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 31 (төсөл, заалт)-тай харьцуулахдаа бид ашиглахад дөхөмтөй байх талаас нь бодолцож, тэдгээрийг зүйлчлэн жишиж хүснэгтлэн үзүүлэв. Мөн, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхдагч шүүмжийг бэлтгэв. Энэ явцдаа, хуулийн төсөл (шинэчилсэн найруулга)-ийн агуулгын хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хууль тогтоомжтой холбогдох уялдаа холбоо, нийцэмж, зөрчлийг гаргах, шаардлагатай гэсэн газрууддаа тэдгээрийг тодотгон тайлбарласан болно. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн ололттой талуудыг хууль санаачлагч (Засгийн газар) танилцуулгадаа дэлгэрэнгүй тайлбарласан болохоор, судалгааныхаа ажлын энэ хэсэгт уг хуулийн төслийн сөрөг агууламжийг олж харах, илрүүлэх, тэдгээрээс улбаалан гарч болох алдаа дутагдлаас шийдвэр гаргагчдыг сэрэмжлүүлэхийн төлөө ажиллаа. Шүүмжийн үндсэн хэсэгт гарсан нийт санаанд тулгуурлаж, төгсгөлд нь бид, товчхон дүгнэлт хийж, тодорхой зарим саналыг дэвшүүлсэн болно. Польш, Казахстаны хуулийг Багийн ахлагч, ахлах судлаач Р.Хатанбаатар, Туркийн хууль тогтоомжид холбогдох боловсруулалтыг референт-судлаач Ш.Хишигсүрэн, ОХУ болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн шүүмж, санал, зөвлөмжийн хэсгийг шинжээч Г.Чулуун, хуучин хууль ба шинэ төслийн агуулгын ялгамжийн лавлагааг судлаач Ө.Мөнхтунгалаг нар тус тус бэлтгэн, төгсгөлд нь, ашигласан материалын нэгтгэсэн жагсаалтыг хавсаргав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw