Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 191  Өрсөлдөөнт төвийг сахисан зохицуулалтаар засгийн газрын агентлагын өөрт нь ноогдсон ерөнхий өрсөлдөөнт давуу талыг халж байгаа зэргийг дурьдаж болно.50 Бараа материал, үйлчилгээ авах удирдамж Хамтын нөхөрлөлийн орнуудад (Автрали, Шинэ Зеланд, Шотланд, Их Британи гм) бараа материал, үйлчилгээ нийлүүлэхэд удирдах зарчим нь ижил байдаг. Сангийн яамнаас энэхүү “Бараа материал, үйлчилгээ авах удирдамж”-ийг гаргасан байна. Удирдамжийг гарснаар Засгийн газрын бүх хэлтэс, агентлагын 1997 оны Санхүүгийн хуулиар Засгийн газрын хэлтэс, агентлагын чиг үүргийг тодорхойлж нарийвчлан зааж өгсөн байдаг. Хамрах хүрээ Удирдамжинд доорх зүйлс хамаарна. Тухайн бараа материал, ажил үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг Засгийн газрын агентлаг тодорхойлоод түүнийг сонгох, үйлчилгээг авах явцад гарах магадлалтай эрсдлийг тооцох, гэрээ байгуулах, бараа материал үйлчилгээний нийлүүлэлт, төлбөр, гэрээний явцад хяналт тавих үйл ажиллагаа хамаарна. Энэ асуудалтай холбоотой үндсэн гурван баримт бичиг байдаг. Үүнд: 1. Сангийн яамнаас гарсан удирдамж нь тухайн бараа материал, үйлчилгээг үзүүлэх процердурыг тодорхойлох. 2. Санхүүгийн хөтөлбөр, ажил үйлчилгээ авах Засгийн газрын бодлогод өөр санхүү ба төрийн зохицуулалтын хэлтэсээс зөвлөгөө өгдөг. 3. Засгийн газрын бараа материал ажил үйлчилгээ авахад эдийн засгийн өсөлттэй холбогдуулан Засгийн газрын агентлагуудад дэмжлэг үзүүлэхээр гарч буй баримт бичгүүд зэрэг болно. Aus Tender Aus Tender нь Засгийн газрын агентлагуудын жил бүрийн бараа материал, үйлчилгээ худалдаж авах жагсаалтыг хэвлэн гаргах, ажил хэргийн боломжийг танилцуулах цахим хэлбэрийн системийг ашигладаг. Aus Tender нь Австралийн Засгийн газрын өмнөөс Санхүү ба төрийн зохицуулалтын хяналтын хэлтэс удирдаж явуулдаг. Агентлаг нь цахим системээс гадна хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл болох сонин, сэтгүүл, телевизийг ашиглаж болдог байна. Тендерийн үр дүн гарсан тохиолдолд шалгарсан газарт мэдэгдэнэ. Агентлаг нь тухайн үүрэг гүйцэтгэхээр шалгарсан гүйцэтгэгчийг нээлттэй байлгах үүднээс хамтран гүйцэтгэгчийг тодруулна. Шалгарсан гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийнхээ мэдээллийг бүрэн гүйцэд өгч ил тод болгодог. Шууд эх үүсвэр нь тухайн тендерийн гадаад, дотоодын нийлүүлэгчид уралдаан шалгаруулалт явуулахгүйгээр авах давуу эрх олгогдохгүй. Харин дараахь тохиолдолд агентлагууд шууд эх үүсвэрт шууд хандана.  үнийн болон чанарын санал ирээгүй  бичиг баримтын шаардлага хангаагүй  оролцогч нар нь оролцох шаардлагыг хангаагүй (агентлаг өөрийн дүрэм журмыг өөрчлөөгүй мөн тендерийн нөхцөлийг хангаж чадаагүй тохиолдолд)  яаралтай, хугацаа тулсан тохиолдолд  хязгаарлагдмал хүрээнд бараа материал, үйлчилгээ авах тохиолдолд. Үүнд зохиогчийн эрх, патент, зэрэгт хамааралтай тохиолдолд ханддаг байна.51 Хугацаа 50 Төрийн чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх нь. Судалгааны тайлан. Удирдлагын академи., 2010 он. 51 australia.gov.au

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw