Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 82 иргэнийг 50000-100000, аж ахуйн нэгж, байгууллагыг 3000001000000 төгрөгөөр торгох; 31.1.4. энэ хуулийн 30.1.4-т заасныг зөрчсөн бол хугалсан, устгасан мод, бут, сөөгийг ширхэгээр, сүйтгэсэн цэцэг, зүлгийн эзлэх талбайн хэмжээг 5 дахин өсгөсөн хэмжээгээр нөхөн сэргээлгүүлэх, эсхүл иргэнийг 50000-150000, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000-500000 төгрөгөөр торгох. 31.2. Энэ хуулийн 15.1.4-т заасныг зөрчиж Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлийн бүсэд оршин суугаагүй иргэнд нийслэл хотын хангамж, үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд үүдэн гарах хохирлыг тухайн этгээд хариуцна. 1.2. ТУРКИЙН НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЗАРИМ ХАРЬЦУУЛАЛТ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн зохицуулалт Турк улсын хууль тогтоомж Нэгдүгээр бүлэг. Хуулийн нийтлэг үндэслэл, зорилт, нийслэлийн удирдлагын үндсэн зарчим, нийслэлийн онцлог чиг үүрэг, нутаг дэвсгэр эдэлбэр газрын талаар Хуулийн бүтэц 6 бүлэг 32 зүйлтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw