Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 117 5. Латви улс 2.2 сая хүн амтай, 64589 ам км нутаг дэвсгэртэй. Латви улсын нэг танхимтай парламент-Сейм нь 100 гишүүнтэй Сеймийн сонгуулийг 14-29 мандат бүхий 5 тойрогт намаас нэр дэшигчдийн нэрсийн жагсаалтыг сонгох хэлбэрээр явуулдаг. Тойргийн хэмжээнд сонгуульд намуудын нэрсийн жагсаалтад өгсөн саналыг хувь тэнцүүлэн хуваарилахдаа Сент Лагийн аргаар хуваарилдаг. Энэ аргын үндэс нь намуудын тойрогтоо авсан саналын нийлбэрийг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 12, 13, 14 ... гэх мэтээр мандатын тоо хүртэл тоонд хувааж, гарсан ногдворт багтсан нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох бөгөөд дутсан суудалд их үлдэгдлийг харгалзан суудал хуваарилдаг арга юм. 6. Дани улс 5,5 сая хүн амтай. 43,1 мянган ам км. нутаг дэвсгэртэй. Дани улсын парламент нэг танхимтай, 179 гишүүнтэй, Фолкетинг гэж нэрлэгддэг. Парламентын сонгуулийг олон мандат бүхий 10 тойрогт намаас нэр дзвшигчдийн нэрсийн жагсаалтыг эсвэл аль нэг нэр дэвшигчийг сонгох (намыг сонгосонд тооцогдох) журамтай. Тойргийн хэмжээнд намуудаар саналын дүнг нэгтгэж, Сент Лагийн арга, Харегийн босго тогтоох аргын боловсронгуй болгосон хувилбарыг ашигласнаар жижиг намуудыг илүү дэмждэг хувилбарт тооцогддог байна. Энэхүү аргын дээр дурдсанаас ялгагдах онцлог нь 1-ээс эхлэн мандатын тоо хүртэл сондгой тоонд хувааж, парламентын 135 суудлыг хуваарилсаны дараа үлдэгдэл суудлыг упсын хэмжээнд 2%-иас дээш санал авсан намд суудал хуваарилах, тойргуудын суудал хуваарилалтыг тэнцвэржүүлэх зорилгоор нөхөн хуваарилдаг байна. 7. Финлянд улс 5.3 сая хүн амтай. 338.4 мянган ам км нутаг дэвсгэртэй. Финлянд улсын парламент нэг танхимтай. 200 гишүүнтэй, Eduskunta гэж нэрлэгддэг. Парламентын сонгуулийг Арланд арал 1 мандаттай 1 тойрогт олонхийг төлөөлөх зарчмаар, эх газарт 6-34 мандат бүхий 14 тойрогт хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны намын нээлттэй нэрийн жагсаалтаас зөвхөн нэг нэр дэвшигчийг сонгогч сонгох хувилбарыг хэрэглэдэг. Нэр дэвшигчид өгсөн санал нь намын саналд тооцогдох бөгөөд D’Ноndt-ын аргаар суудлыг хуваарилдаг. Америк тивээс Парламентын гишүүдийн тооны хувьд манайтай ойролцоо Перу, Парагвай, Гайана улсыг сонгож авлаа. 8. Перу улс 29,1 сая хүн амтай, 1285.2 мянган ам км нутаг дэвсгэртэй. Перу улсын парламент нэг танхимтай Конгресс 120 гишүүнтэй. Парламентын сонгуулийг олон мандат бүхий 25 тойрогт нам, эвслийн нэрийн хаалттай жагсаалтаар санал хураах хувилбарыг хэрэглэдэг. Суудлыг их үлдэгдлийн аргаар хуваарилдаг байна. 9. Парагвай упс 6.3 сая хүн амтай. 406.7 мянган ам км нутаг дэвсгэртэй. Парагвай улсын Депутатуудын, Сенатын гэсэн 2 танхим бүхий парламентыг Конгресс гэж нэрлэдэг. Депутатуудын танхим 30 гишүүнтэй, Сенатын танхим 45 гишүүнтэй. Депутатуудын сонгуулийг олон мандаттай 18 тойрогт намын нэрийн хаалттай жагсаалтаар, Сенатын сонгуулийг 45 мандат бүхий 1 тойрогт намын нэрийн хаалттай жагсаалтаар санал хурааж, хувь тэнцүүлэн хуваарилдаг байна. 10. Гайана улс 772.3 мянган хүн амтай, 215 мянган ам км нутаг дэвсгэртэй. Гайана улсын парламент-Үндэсний Ассамблей нь нэг танхимтай, 70 гишүүнтэй Үндэсний Ассамблейн гишүүдийг 40 мандат бүхий 1 тойрог болон хэд хэдэн мандат (бүгд 25) бүхий 10 тойрогт намын нэрийн жагсаалтаар санал хурааж, Харегийн саналын босго тогтоох аргаар хамгийн их үлдэгдлийн аргаар суудлыг нам эвслийн авсан саналтай хувь тэнцүүлэн хуваарилдаг байна. 5 гишүүн нь томилогддог. Далайн орнуудаас Шинэ Зеландыг сонгож авав. 11. Шинэ Зеланд улс 4.4 сая хүн амтай, 268 мянган ам км нутаг дэвсгэртэй. Шинэ Зеланд Улсын парламент 1 танхимтай, Төлөөлөгчдийн танхим гэж нэрлэдэг. Төлөөлөгчдийн танхим 120 гишүүнтэй. Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 70 нь олонхийг төлөөлөх тогтолцоогоор 1 мандат бүхий тойргоос сонгогдох ба үүний дотор 7 нь уугуул маори үндэстний тойрог байдаг. 50 нь үндэсний хэмжээний 1 тойргоос намын хаалттай нэрийн жагсаалтаар сонгогдоно. Сонгогч нэр дэвшигчид 1, намын нэрийн жагсаалтад 1 бүгд 2 санал өгнө. 5%-ийн саналын босготой.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw