[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 176 Төрийн захиргаан дахь нийгмийн аудит нь дараах үе шатаар явагддаг байна40. Үүнд: 1. Тухайн төлөөллийн орон нутагт (олон нийт) байгаа өрхүүдээс төрийн үйлчилгээний ашиглалт, туршлага, төсөөллийн талаархи мэдээллийг цуглуулна. 2. Эдгээр мэдээллийг тухайн үйлчилгээний талаархи албан ёсны мэдээлэлтэй холбоно. 3. Мэдээллийн үр дүнд тухайн асуудлуудыг хэрхэн сайжруулах вэ гэсэн дүн шинжилгээ хийнэ. 4. Олон нийтэд дүн шинжилгээний үр дүнг танилцуулж, нөхцөл байдлыг сайжруулах талаар санал бодлыг нь авна. 5. Үр дүн, санал бодлыг үйлчилгээг хангагч байгууллагууд, орон нутгийн бодлого төлөвлөх эрх бүхий хүмүүс, олон нийтийн төлөөлөлд танилцуулж хэлэлцүүлэг зохион байгуулна. 4. Нийгмийн аудитын үзүүлэх үр өгөөж Нийгмийн аудитыг хэрэгжүүлсэнээр олон талын үр өгөөжийг бий болгоно. Эдгээрийн зармыг нь авч үзье. Үүнд: Байгууллагын сонирхогч талуудын өмнө хүлээсэн хариуцлагыг сайжруулна, Орон нутгийн иргэдийг чадваржуулж, улмаар иргэний оролцоог нэмэгдүүлнэ, Хариуцлагатай байдал, ил тод байдлыг дэмжинэ, Бодлого боловсруулагчид шийдвэр гаргагчдын хувьд иргэдтэй эргэх холбоог бий болгож, байгууллагын гүйцэтгэлийн болон нийгэм, ёс зүйн хяналтыг сайжруулна, Засгийн газрын төсөв, хөрөнгийг зориулагдсан хүмүүс, иргэд хүлээн авах нөхцөл баталгаажна, Нийгмийн хөтөлбөрүүдийн үр ашиг тодорхой болно, Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөлөөллийг үнэлнэ, Удирдлагын сайн туршлагыг хөгжүүлэх, олон нийтийн оролцоотой төлөвлөлтийг хөгжүүлнэ, Нийгмийн эмзэг бүлэг, ядуучуудад зориулсан төлөвлөлтийг хөгжүүлнэ, Байгууллагын суралцах болон стратегийн төлөвлөлтийн чадавхийг бий болгоно, Байгууллагын бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлнэ, Байгууллагын стратеги, үйл ажиллагаа, үнэт зүйлсийн уялдааг хангана. Түүнчлэн нийгмийн аудитын шинжилгээний дүнг хэрэглэгчид нь тухайн байгууллагаас гадна иргэний нийгмийн институцүүд, тухайлбал, улс төрийн намууд, ажил олгогчдын холбоод, үйлдвэрчний эвлэлүүд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүд, төрийн бус байгууллагууд байдаг. Мөн нийгмийн аудитын бодитой, нээлттэй шинж чанар нь хоосон амлах, популист уриа, лоозон хэрэглэн олон нийтийг төөрөгдүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, тунгалаг байж, ардчилсан зарчмыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлдэг. 40 Нийгмийн аудит. УБ., 2005 он. 17 дахь тал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw