Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 143 Шүүх нь бүгд хурлаар, эсхүл танхимын журмаар ажилладаг. Шүүгчид тус бүр 6 хүний бүрэлдэхүүнтэй 2 танхимд хуваагддаг. Санал тэнцсэн тохиолдолд даргын саналаар хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Шүүх нь бие даасан хараат бус байна. Шүүхийн эцсийн шийдвэр нь Төрийн хэвлэлд нийтлэгдсэн өдрөөс хэрэгжинэ. 4. Казакстан Улс22 Казакстан Улсад Үндсэн хуулийн дагнасан шүүх байдаггүй нь тус улсын шүүхийн тогтолцооны онцлог юм. Үндсэн хуулийн хяналтыг 7 гишүүнтэй Үндсэн хуулийн Зөвлөл хэрэгжүүлдэг. Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 6 жил. Үндсэн хуулийн Зөвлөл нь бие даасан хараат бус байна. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Ерөнхийлөгчөөс томилогддог Үндсэн хуулийн Зөвлөлийн дарга, 2 гишүүн; Сенатын даргаас томилогддог 2 гишүүн; доод танхимын даргаас томилогддог 2 гишүүн байна. Түүнчлэн тус Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч асан хүмүүс насан туршдаа Үндсэн хуулийн Зөвлөлийн гишүүн байх эрхтэй. Үндсэн хуулийн Зөвлөл нь Ерөнхийлөгч ёсчлохоос өмнө парламентаас баталсан хуулийг хянаж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах, олон улсын гэрээг парламентаас соёрхон батлахаас өмнө Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах, маргаан гарсан тохиолдолд Ерөнхийлөгчийн болон парламентын гишүүдийн сонгууль, ард нийтийн санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэх талаар дүгнэлт гаргах, Үндсэн хуулийн хэм хэмжээг албан ёсоор тайлбарлах, Ерөнхийлөгч өвчний улмаас үүргээ удаан хугацаагаар хэрэгжүүлэх чадваргүй болсон тохиолдолд түүнийг албан тушаалаас хугацаанаас нь өмнө чөлөөлөх боломжийн талаар дүгнэлт гаргах, Ерөнхийлөгчийг эх орноосоо урвасан хэрэгт ял тулгасан тохиолдолд Үндсэн хуулиар тогтоосон журмыг ягштал мөрдсөн эсэх талаар дүгнэлт гаргах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн Зөвлөлийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно. 5. Польш Улс23 Үндсэн хуулийн шүүх нь тухайн улсын хууль тогтоомж Үндсэн хуульд нийцээгүй гэж үзсэн тохиолдолд Үндсэн хуулийн шүүх хэрхэн шийдвэр гаргах ба шийдвэр хэрхэн эцсийнх болох тухай уг хуулийн 89 дүгээр зүйлд заасан байна. 4. Аливаа хууль нь Үндсэн хуультай нийцэхгүй байгаа тухай Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий шүүгчээс Сьемд өргөн барьснаас хойш 6 сарын хугацаанд Сьемээр хэлэлцэгдээгүй буюу хэлэлцэгдсэн хэдий ч нэмэлт, өөрчлөлт оруулаагүй бол Үндсэн хуультай нийцээгүй заалтуудыг хүчингүй болгосон тухай Үндсэн хуулийн шүүхээс гаргасан шийдвэр нь эцсийнх байна. Харин тухайн хууль болон заалтуудын хүчинтэй хугацаа дуусгавар болсон тухай Үндсэн хуулийн шүүхийн ерөнхий шүүгчийн мэдэгдэл БНПУ-ын төрийн хэвлэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн үйлчлэхгүй. 6. Австри Улс24 Австрийн Үндсэн хуулийн 137-145 дугаар зүйлд заасан Үндсэн хуулийн шүүхийн чиг үүргийн дагуу тус шүүх нь холбооны хууль болон холбооны бүрэлдэхүүн орон нутгийн хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх талаарх хэргийг авч хэлэлцдэг (140-р зүйл). Тухайн хууль үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн шүүхээс гаргасан шийдвэрээр уг хууль хүчингүй болох бөгөөд энэхүү 22 http://www.constcouncil.kz/eng/norpb/ocons/ 23 http://www.trybunal.gov.pl/eng/index.htm 24 http://www.servat.unibe.ch/icl/au00000_.html

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw