Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 198 Канадын радио нэвтрүүлгийн стандартын зөвлөл (CBSC)-Canadian Broadcast Standards Council Энэхүү зөвлөл нь Канадын хувийн салбарын нэвтрүүлэгчдийн өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага юм. Тус зөвлөл нь 1990 онд байгуулагдсан. Зөвлөл нь Канадын 730 радио телевизийн станц болон 2 телевизийн сүлжээг багтаасан байгууллага юм. Программ нь англи, франц болон гуравдагч хэл дээр нэвтрүүлдэг ба Канадын нэвтрүүлэгчдийн холбооны гишүүн нэвтрүүлэгч 96% байдаг. Зөвлөл нь хэд хэдэн дүрэм журам (codе)-ыг гарган мөрдүүлж байгаа бөгөөд тухайлбал: секс дүрийг дүрслэх журам (sex role portrayal code), хүчирхийлэлийн журам (violence code), ёс зүйн дүрэм (code of ethics), мөн радио телевизийн нэвтрүүлэгчдийн ёс зүйн дүрэм, радио телевизийн нэвтрүүлгийн программийн үнийн журам, сэтгүүлчийн ёс зүйн дүрэм гэх мэт дүрэм журмуудаар зохицуулагддаг байна. Мөн үзэгч сонсогчдийн зүгээс нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлт, нэвтрүүлэгчдийн талаарх гомдолоо зөвлөлд гаргах бөгөөд зөвлөл уг асуудлыг 14 хоногт хариу өгдөг байна. Энэ нь нэврүүлэгчдийн хариуцлагын түвшин өсөхөд ихээхэн нөлөөлж байна гэж Зөвлөлийн олон нийтийн хэлэлцүүлгийн илтгэлд дурдсан байна. Энэхүү зөвлөл нь жил бүр олон нийтэд илтгэл тайлангаа тавьж хэлэлцүүлдэг байна. Мөн түүнчлэн хүүхдийн нэвтрүүлгийн стандарт, бусдыг доромжилсон нэвтрүүлгийн, хүчирхийлэлийн гэх мэтчилсэн нилээд олон стандартуудыг зөвлөлөөс батлан гаргаж мөрдүүлж байна. 3.4. Америкийн Нэгдсэн Улс АНУ нь дэлхийн хамгийн том, технологийн хувьд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай орон юм. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу хувийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй байна. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. АНУ-д дэд бүтцийг ханган нийлүүлэхэд хувийн салбарын оролцоо бусад орнуудтай харьцуулахад харьцангуй голлох байр эзэлж байна. Холбооны мужийн болон орон нутгийн засаг захиргааны нэгжийн хэмжээнд дараах ажил үүргүүдийг гэрээгээр гүйцэтгүүлдэг байна. Тухайлбал: 1. Цэвэр болон бохир ус 2. Хог хаягдалын үйлчилгээ 3. Нийтийн аж ахуйн үйлчилгээ 4. Барилгын засвар үйлчилгээ 5. Хууль эрх зүйн зөвлөгөө 6. Архитектур ба инженерийн үйлчилгээ 7. Түргэн тусламжийн үйлчилгээ 8. Барилга, байгууламжийн менежментийн удирдлага ба ашиглалт гэх мэт Мөн хувийн хэвшил дангаараа эсхүл улсын салбартай хамтарсан хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн төлбөрт авто замын барилгын ажлууд орно. Хувийн салбарын пүүс комданиуд бас нийгмийн салбар болох сургууль, халамжийн үйлчилгэний хөтөлбөр, хотын дотоод хөгжлийн дахин сайжруулалт болон төрийн барилга байшин барих зэрэг ажил үүргийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн зохицуулалтаар хийдэг. Төрөөс нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа биелүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд хэдэн зуун мянган улсын орон сууцыг ч мөн ТХХТ-ийн санхүүжилтээр барьжээ. АНУ-д ТХХТ-ийн нэгдсэн бодлого зохицуулалтыг хангах үүрэг бүхий төрийн байгууллага байдаггүй хэдий ч, төр хувийн хэвшлийн салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий Үндэсний ТХХТ-ийн зөвлөл хэмээх ашгийн бөгөөд нам бус байгууллага 1985 онд байгуулагдсанаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw