[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 172 аудит нь байгууллагын тухайн үйл ажиллагаа явуулж буй орчин, олон нийтэд үзүүлж буй нөлөөллийг тодорхой асуулт, хариултаар тодорхойлно. Нийгмийн хариуцлага нь байгууллага үйл ажиллагаагаа хянаж, үнэлэх замаар хүрсэн амжилт, дутагдлаа шударгаар тайлагнах, ил тод төлөвлөгөө, чадварлаг удирдлагаар дамжуулан гүйцэтгэлээ сайжруулах үйл явц юм. Нийгмийн аудит нь байгууллага гүйцэтгэлээ сайжруулах, хариуцлагаа нэмэгдүүлэхийн тулд нийгмийн болон орчны нөлөөллийг үнэлэх, сонирхогч талуудыг оролцуулахад туслах асуудлыг багтаана. Энэ үйл явцад байгууллага алхам алхамаар суралцана. Нийгмийн аудит бол янз бүрийн хандлага бүхий сонирхогч талуудын байгууллагын гүйцэтгэлд хийж буй санхүүгийн бус шалгалт юм. Дээрхи тодорхойлолтууд нь нийгмийн аудит нь арга хэрэгсэл, арга зүйгээс илүү өргөн хүрээний ойлголт болохыг нотолж байна. Нийгмийн аудит нь бусад үнэлгээний арга зүйгээс ялгагдах үндсэн ялгаа нь дотоод, гадаад сонирхогч талуудын идэвхитэй оролцоог хангахыг чухалчилдагт оршдог. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаас хуулийн хүрээнд иргэдэд үйлчилгээг хүргэж, түүнийхээ үр дүнд өөрсдөө дотоод хяналт хийх удирдлагын хэв загварыг төрийн захиргааны уламжлалт арга гэх бөгөөд энэ арга зүйн хувьд иргэдийн эрх мэдэл, оролцоо бага байдаг. Ийм арга зүйг ашиглаж байсан хөгжингүй орнуудад төрийн захиргааны байгууллагын төсвийн хомсдол, хүнд суртал үүсэж, тогтолцоо нь үр ашиггүй, нүсэр болохын хэрээр 1970 он гэхэд өөрчлөлт шинэчлэл хийхийг шаардаж эхэлсэн байна. Энэ хэрэгцээ шаардлагаас урган эдгээр орнуудад улсын салбарын шинэ удирлагын онол, арга зүй хөгжсөн. Улсын салбарын шинэ удирдлагын арга зүй нь бизнесийн салбарын бенчмаркинг, мэдээллийн технологийн ололтыг төрийн байгууллагын үр ашиг, чанарыг дээшлүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэхэд ашиглахын зэрэгцээ төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэлд суурилсан арга зүйгээр удирдах үндсэн чиг үүргээс бусад үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, хувьчлах зэрэг удирдлагын шинэ хэв загваруудыг хөгжүүлжээ. Дээр дурьдсанчлан бизнесийн байгууллагад ашиглаж байсан үйл ажиллагааныхаа нийгэм болон байгаль орчинд үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөллийг тодорхойлох замаар нийгэмд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлж, зах зээлд урт хугацаанд тогтвортой оршин байх арга зүйг төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглахыг зорих болсон нь нийгмийн аудит юм. Үүнийг ерөнхийд нь олон нийтийн оролцоонд суурилсан төрийн удирдлага хэмээн ойлгох болжээ. Бүдүүвч 1. Олон нийтийн оролцоонд суурилсан төрийн удирдлага Төрийн захиргааны байгууллага, албан Гүйцэтгэл Нийгмий н Иргэд, олон нийт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw