Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 162 оногдуулж байсан байна. 1926 оны Эрүүгийн хуулийн 13 зүйлд, 1929 оны Эрүүгийн хуулийн 14 зүйлд, 1934 оны Эрүүгийн хуулийн 21 зүйлд, 1942 оны Эрүүгийн хуулийн 44 зүйлд цаазаар авах ялыг хэрэглэхээр тогтоосон байсан бөгөөд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1953 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн “Алах ялыг өөрчлөх тухай” 93 дугаар зарлигт “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс энх тайван цаг үед алах ялыг хойшид хэрэглэхийн хэрэггүй гэж үзнэ” зааж, уг зарлигаар зөвхөн эх орноос урвагчид, тагнуулчид, хорлон сүйтгэгч нарт цаазаар авах ялыг хэрэглэж байхаар тогтоосон байжээ. Гэвч цаазаар авах ялыг хүчингүй болгосон энэ заалт дөнгөж 10 орчим сар хэрэгжүүлж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1954 оны 67 дугаар зарлигаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алсан гэмт хэрэгт буудан алах ял хэрэглэж байхаар тогтоож байжээ. Монгол Улсын 1961 оны Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг онцгой ял хэмээн үзэж, 9 зүйлд цаазаар авах ял хэрэглэхээр заажээ. 1987 оны (шинэчлэн найруулсан) Эрүүгийн хуулиар эх орноосоо урвах (60 дугаар зүйл); тагнуул хийх (61 дүгээр зүйл); улс төрийн зорилгоор аллага хийх (62.1 дүгээр зүйл); улс төрийн зорилгоор гадаад улсын төлөөлөгчийн эсрэг аллага хийх (63.1 дүгээр зүйл); хорлон сүйтгэх (64 дүгээр зүйл); зандалчлах (73 дугаар зүйл); хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах (85 дугаар зүйл); хүчиндэх (112 дугаар зүйл); улс, хоршоолол, олон нийтийн эд хөрөнгийг онц их хэмжээтэй ашиглан шамшигдуулах (128 дугаар зүйл); иргэдийн амины эд хөрөнгийг онц их хэмжээтэй хулгайлах, булаах, дээрэмдэх (156 дугаар зүйл); цагдан сэргийлэх байгууллагын ажилтан буюу ардын нөхөрлөлийн гишүүний амь биед халдах (222 дугаар зүйл); агаарын хөлгийг авч зугатаах (268 дугаар зүйл) гэмт хэрэгт цаазаар авах ял тогтоосон байна. Ийнхүү эрүүгийн хуулийн 12 зүйлд цаазаар авах ял хэрэглэхээр тогтоосон бөгөөд уг хуулиар 18 нас хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял ногдуулахыг хориглосон. 1990 оноос хойшхи зарим шинэчлэлт БНМАУ-ын Бага Хурал 1991 онд “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль баталж, эд хөрөнгийн шинжтэй гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэглэхийг хүчингүй болгосон нь цаазаар авах ялыг хэрэглэх хүрээг хумисан алхам болсон. Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хууль баталсантай холбогдуулан дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийг түүнтэй нийцүүлэх зүй ёсны шаардлага гарч ирсэн байна. Монгол Улсын Их Хурал 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдөр “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” баталж, өмнөх Эрүүгийн хуулиар 10 гэмт хэрэгт цаазаар авах ял ногдуулж байсныг дараахь таван төрлийн гэмт хэрэгт эл ялыг тогтоосон байна: улс төрийн зорилгоор аллага хийх (62.1 дүгээр зүйл); улс төрийн зорилгоор гадаад улсын төлөөлөгчийн эсрэг аллага хийх (63.1 дүгээр зүйл); хорлон сүйтгэх (64 дүгээр зүйл); хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах (86 дугаар зүйлийн 2 дахь хэсэг); онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх (112 дугаар зүйлийн 3 дахь хэсэг) Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтад “амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;” гэж заасан бөгөөд ялын дээд хэмжээг Эрүүгийн хуульд заасан байх үндсэн шаардлагыг тавьсан байна. Үндсэн хуулийн заалт нь ялын дээд хэмжээг тогтоосон Үндсэн хуулийн эрх зүйн үндэслэл болох бөгөөд уг заалтын дагуу ялын дээд хэмжээг оногдуулах нь нэлээд хэдэн шалгууртай байна. Эдгээрийн тоймлон жагсаавал: 1. Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг байх, 2. Эрүүгийн хуульд заасан тухайн онц хүнд гэмт хэргийг үйлдсэн байх,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw