[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 13 2. Нийслэлийн иргэн гээд хуульчлахаар татвар төлдөг тэр хэсэг нь ачаа үүрээд ... татвар төлдөггүй үлдсэн хэсэг нь “завшаад үлдэх” нэг тийм шударга бус байдал үүсэх гээд байдаг. Оршин суугч, түр оршин суугч, байнгын оршин суугч, гадаадын оршин суугч ... гэх мэтчилэнгийн ижил төстэй олон нэр томъёо бий. Эдгээр нэр томъёог “татвар авах”-ын тулд бус, ерөнхийдөө, хувь хүний эрхийг хангах, түүний улстөрийн эрхийг нээх сэдлээр хууль тогтоомжид суулгасан байна. Тиймээс, татвар төлөх үүрэг бүхий “нийслэлийн оршин суугч”-ийн хувьд “чиг баримжаа” төдий юм. Дүгнэлт: 1. Засаг захиргааны [нэг] нэгжид харъяалалтай иргэний эрх үүргийг, тухайн нэгжид [байнга] оршин суугчийн эрх үүргээс зааглан салгах боломжгүй, бас шаардлагагүй юм. Тэгэх нь харин, эсрэгээр, Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсон “нийтлэг эрхийг зөрчихөд хүргэж болзошгүй” байна. Тиймээс, НЭЗБТХ –ийн төсөл дэх “нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг”-ийн багц асуудлыг, “нийслэлийн иргэний эрх үүрэг”-тэй холбон авч үзэх шаардлага үүссэн байна. 2. Хэдийгээр Монгол Улсын иргэн “хуулиар ногдуулсан албан татварыг төлөх” үүрэгтэй ч, төлөх тэр татвар нь “татварын [хуулиар тогтоосон төрөл] зүйлс”-ийн хамрах хүрээний гадна оршиж таарахгүй. Өөрөөр хэлбэл, иргэний “оршин суугаа газрын байрлал” нь тухайн иргэнд татвар ногдуулах үндэслэл болж чадахааргүй байна. Тиймээс, “нийслэлийн оршин суугчийн...” гэх аливаа тодотголтой ямар ч татварт үүсэн бий болох орон зай [одоогоор] алга байна. Асуудлыг шийдэхийн тулд эхлээд Татварын ерөнхий хуульд зарим өөрчлөлтийг оруулж болох юм. ГАДААДЫН ОРШИН СУУГЧ ГЭЖ ХЭН БЭ? /Монголд суугаа гадаадын иргэний жишээн дээр хийсэн холбогдох зарим тодруулга, лавлагаа/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн холбогдох бүлэг заалтаар “Нийслэлийн оршин суугчийн эрх үүргийг зарим байдлаар тодорхойлж, нийслэлд “оршин суугчийн татвар” бий болгон, улмаар, түүнийг төлөх үүргийг “нийслэлийн оршин суугч”-д ногдуулахаар байна. Төсөлд ингэж туссан. “Нийслэлийн оршин суугчийн татвар”. Энэ нь чухамдаа, «хэн нэгэн хаа нэгтээ [тухайн тохиолдолд нийслэлд] оршин сууж байна» гэсэн үндэслэлээр ногдох болж байгаа сонин татвар юм. Татварын нэр нь ч агуулгаа шууд илэрхийлж байна. Гэвч асуудлын цаана олон зүйл оршин байж болохоор байна. Монголын иргэн монголдоо оршин сууж таарна. “Тухайн (частный) тохиолдол” энд хамаагүй. Харин, монголд суугаа гадаадын иргэн “оршин суугчийн татвар хураамж”-аа хэрхэн төлдөгийг [эхлээд] нэг сонирхъё. Гадаад дотоод хоёр “оршин суугч”-ийг харьцуулж үзэх үүднээс үүнд холбогдох анхдагч мэдээллийг бид дор гаргав. 1. Цагаач [монголд ирсэн] Хувийн хэргээр Монгол Улсад амьдрахаар 5 жилээс дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг цагаач гэнэ. Цагаачлах зөвшөөрлийг 5 жилээр, оршин суух зөвшөөрлийг 90 хоногоос дээш хугацаагаар тус тус олгоно. Монгол Улсад оршин сууж буй цагаач, байнга оршин суугч, харьяалалгүй хүн нь нэг жилд 120 хоног хүртэл хугацаагаар өөр улсад [бас] байж болно. [Цагаачид] оршин суух зөвшөөрлийг эхний удаад 43000₮ -өөр олгох ба сунгалтыг 2 жилд нэг удаа 15000₮-өөр хийнэ. (Энд нэрлэсэн үнэ төлбөр үйлчилгээний хөлс гэхээсээ илүү ... монголд оршин суугаагийнх нь төлөөнөө гадаадын иргэнээс авч
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw